Бид энэ удаагийн бизнес ярилцлагадаа 90 гаруй улсад үйл ажиллагаагаа явуулдаг Монголчууд бидэнд хэдийн танигдсан Herbalife компанийг онцоллоо.Тус компанийн бизнес загвар хэрхэн ажилладаг болоод өрсөлдөөн дунд баримталдаг зарчим, урт хугацааны амжилтын туршлагыг та бүхэндээ хуваалцаж байна.
-Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Уншигч болон үзэгчдэд маань өөрийгөө танилцуулна уу?
Танд болон уншигчдад энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг Нина Канделаки гэдэг. Би Москва хотод төрсөн. Эмч мэргэжилтэй. Ажлын гараагаа эм зүйн, оношилгооны тоног төхөөрөмж үйлдвэрлэдэг томоохон компаниудаас эхэлж байсан. Одоо Herbalife-д гүйцэтгэх захирал болон бүс нутгийн дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байна. Би эмч эрүүл мэндийн салбарын хүн. Одоо ч энэ салбартаа хүмүүсийг өвчнөөс урьдчилан сэргийлэхэд биеийн байдлаа дэмжихэд тус дэм болоод явж байна. Дэлхий дахинаа таргалалтын цар тахал үүсээд байгаа 2030 он гэхэд илүүдэл жинтэй хүмүүс дөрвөн тэрбумд хүрнэ гэсэн статистик мэдээ бий.Үүний эсрэг манай компани томоохон үйл хэрэг бүтээж яваа гэж боддог. Манай компанийн үүсгэн байгуулагч Марк Хьюз гэж хүн бий. Тэрбээр анх компаниа илүүдэл жинтэй хүн бүрийн асуудлыг шийдэх юм сан гэсэн зорилготой байгуулж байсан гэдэг. Одоо ч бид тэр л зорилгыг биелүүлэхээр зогсолтгүй урагшилж байна.
МОНГОЛЧУУДЫН АЖЛЫНХАА ҮР ДҮНГ ХУРДАН ХАРАХЫГ ХҮСДЭГ ОНЦЛОГ ЗАН ЧАНАР НЬ HERBALIFE-ИЙН ҮНЭТ ЗҮЙЛСТЭЙ ЯВ ЦАВ ТААРДАГ
-Бүс нутгийн бизнесийн тогтвортой өсөлтийг та өөрөө хариуцдаг гэж хэллээ. Монголд үйл ажиллагаагаа явуулах, хөгжүүлэх явцад тань тулгарч байгаа томоохон бэрхшээл бий юу?
-Сайхан асуулт байна. Herbalife бол дэлхийн 90 гаруй улсад үйл ажиллагаагаа явуулдаг байгуулагдаад 45 жилийг ардаа үдсэн дэлхийн хэмжээний томоохон компани. Монголд 2011 оноос үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Гэхдээ үүнээс өмнө Монголын зах зээлд бүтээгдэхүүнүүд маань хэдийн зарагдаад тодорхой хэмжээний хэрэглэгчидтэй болсон байсан учир хэрэглэгчдэдээ ойртох үүднээс салбар компаниа нээсэн хэрэг. Монголд үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн анхны шууд борлуулалтын компани гэдгээр нь хүмүүс мэднэ. Тийм ч учраас Монголд үйл ажиллагаагаа эхлэхдээ маш олон сорилттой тулгарсан. Олон олон судалгаа хийх шаардлага үүсэн. Тухайлбал дэд бүтэц, ложистикийн асуудал, хүргэлтийн асуудал, Монголд энэ чиглэлийн хууль эрх зүйн зохицуулалт ямар түвшинд байна вэ? гэх мэт олон асуудлыг судалсан. Үүнд мэдээж цаг хугацаа их орсон. Үр дүнд нь бид жил ирэх тусам улам олон хэрэглэгч, харилцагчидтай болж өргөжин тэлсээр байна. Бэрхшээлийн цаана амжилт байдаг гэдэг үгийн томоохон жишээ болоод явж байна гэх үү дээ.
-Herbalife-ийн бүтээгдэхүүнүүд Монгол хэрэглэгчдийн соёл, зан төлөвтэй хэр нийцэж байна вэ? Бүтээгдэхүүн, үйлчилгээгээ хэрхэн амжилттай нэвтрүүлсэн туршлагаасаа хуваалцаач.
-Монголчуудын онцлог зан чанар нь хөдөлмөрч, ажлынхаа үр дүнг хурдан харахыг хүсдэг байдал. Энэ зан чанар нь Herbalife-ийн үнэт зүйлстэй яв цав таардаг. Манай компанийн үнэт зүйл нь үйлчлүүлэгчдэд хүссэн үр дүнгээ олж авахад байгалийн, эрүүл аюулгүй аргаар туслах юм. Мөн бизнесээ амжилттай өргөжихөд нөлөөлсөн арга барилаа хуваалцъя. Манай компанийн хүмүүст санал болгодог гол зүйл нь амьдралын эрүүл хэв маяг. Эрүүл амьдралын хэв маягийн клубүүд гэж байдаг. Тэнд манай бие даасан гишүүд ажилладаг. Энэ клуб маань анх Мексикт үүсэж байсан юм. Мексикт задгай талбайд үйлчлүүлэгчдээ цуглуулаад коктейль уулгаж, амсуулдаг. Бүтэн савтай бүтээгдэхүүн авахын өмнө нэг аяга коктейль уулгаж сонгох эсэхээ шийдэх боломж олгоно. Энэ бизнес загвар маань нэлээд амжилттай байсан. Энэ нь одоо хүмүүсийг нэгтгэх, хүмүүст жингээ хасахад, тодорхой зорилгод хүрэхэд нь туслах платформ, дэмжлэгийн систем болж хөгжсөн байна.
ЦАР ТАХЛЫН ҮЕЭР МАШ ОЛОН СОРИЛТТОЙ ТУЛГАРСАН ХЭДИЙ Ч КОМПАНИА ИЛҮҮ ӨРГӨЖҮҮЛЖ ЧАДСАН
-Эдийн засаг, улс төрийн нөхцөл байдал өөрчлөгдөж байгаатай холбогдуулаад эрсдэлээ хэрхэн тооцож, удирдаж байгаа вэ? Саяхан коронавирусын хүндхэн үе тохиогоод өнгөрлөө. Энэ үед та бүхэнд эрсдэлээ хэрхэн тооцож зохицуулж байв?
-Амаргүй жилүүд болоод өнгөрлөө. Цар тахлын үеэр маш олон сорилттой тулгарсан, гэхдээ гайхалтай нь энэ жилүүд бидэнд илүү их боломжийг авчирсан гэж харж байгаа. Үүнд хоёр шалтгаан бий. Нэгдүгээрт хүмүүс гэртээ суух хэрэгтэй болсон, ажил байхгүй, орлого багасна тэгэхлээр шууд борлуулалтын бизнесийг оролдоод үзье гэдэг сонирхол үүсэж байгаа юм. Хоёрдугаарт цар тахлын үеэр хүмүүс эрүүл мэнддээ илүү анхаарах болсон. Хүмүүс илүүдэл жин эрүүл мэндэд хүндрэл, эрсдэлүүдийг дагуулдаг гэдгийг ухамсарлаж эхэлсэн түүнээс гадна дархлаагаа дэмжих хэрэгтэй юм байна гэдгийг ойлгож байна. Тиймээс манай бүтээгдэхүүнийг авах, бизнесийг сонирхох харилцагчдын тоо нэмэгдэж дэлхий дахинаа өндөр өсөлтийг үзүүлсэн. Ялангуяа Монголд 2020, 2021 онд их өсөлтийг үзүүлсэн. Oдоо хамгийн гол сорилт нь яаж энэ өсөлтөө өндөр хэвээр нь хадгалах вэ гэдэг л байна.
ЭНЭ 45 ЖИЛИЙН ХУГАЦААНД БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЧАНАРТ ГОЛ АНХААРЛАА ХАНДУУЛСААР ИРСЭН
-Herbalife брэндийн өрсөлдөөн дунд баримталж буй гол давуу тал нь юу вэ?
-Хамгийн эхэнд итгэл төгс бүтээгдэхүүний чанар гэж хэлэх байна. Энэ 45 жилийн хугацаанд бүтээгдэхүүний чанарт гол анхаарлаа хандуулсаар ирсэн. Тухайлбал, үрийг нь суулгахаас эхлээд, ургах явцад, ургацаа хураахын өмнө, дараа нь гэх мэтээр үндсэн бүтээгдэхүүн бий болтол 16 үе шат бүхий хяналт шалгалт хийдэг. Ийм олон шалгуур давсан бүтээгдэхүүн хэрэглэгчдэд хүрдэг гэсэн үг. Энэ хяналт шалгалтын систем маш их хөрөнгө оруулалт шаарддаг. Үүнээс гадна сүүлийн үеийн технологи бүхий өөрсдийн гэсэн үйлдвэрүүдтэй, бүтээгдэхүүний чанарыг хянах 9 лабораторитой. Эдгээр лабораториуддаа бүтээгдэхүүний орц, түүхий эд болох ургамлын ДНХ-ыг шалгадаг түнээс гадна бүтээгдэхүүнд бохирдол, бактери орсон байн уу гэдгийг ч шалгана. Энэ мэтээр олон улсын стандартуудын шаардлагыг давуулан хангасаар ирсэн нь манай брэндийн гол давуу тал юм. Мөн жин хасах, өдөр тутмын шим тэжээлийг хангах амин дэмүүд, гоо сайхны бүтээгдэхүүн гэх мэт олон төрлийн бүтээгдэхүүн санал болгодог учраас үйлчлүүлэгчдийн хэрэгцээг бүрэн хангаж байна.
-Энэ олон хэрэглэгчийг татахын тулд ямар мэдээллийн хэрэгслийг ашиглаж байна вэ? Хамгийн амжилттай болсон кампанит ажил, идэвхжүүлэлтээсээ хуваалцаач?
-Манай бүтээгдэхүүнийг хэрэглэсэн хүмүүст нүдэнд харагдахуйц үр дүн гардаг. Тэр үр дүнг харсан хүмүүс өөрсдөө бидэнд хандаж бүтээгдэхүүнийг маань сонирхон ирдэг. Шинэ үйлчлүүлэгч ирлээ, бүтээгдэхүүн хэрэглэлээ үр дүн гарлаа гэдэг цикл үргэлжилсээр байдаг. Бүтээгдэхүүнийг маань хэрэглээд үр дүн мэдрээд явж байгаа хүмүүст сонголт үүсдэг. Үйлчлүүлэгч хэвээр үлдэх үү, эсвэл бизнест орох уу гэсэн. Яг л энэ амаас ам дамжсан яриа болох эртний уламжлалт аргаараа бизнесээ тэлээд явж байгаа. Мөн манай гишүүд маань амьдралын эрүүл хэв маягийг нэг хэсгээ болгосон сонирхолтой клубуудыг ажиллуулж биечилсэн бодит харилцаа үүсгэдэг. Түүнээс гадна гишүүд маань олон нийтийн цахим сүлжээнд амьдралын хэв маягаа танилцуулах журмаар маш олон хүмүүсийг татаж, бизнесийг маань тэлсээр байна.