Төсөв 2025: Сангийн сайдын “Б” төлөвлөгөө
Өнөөдөр бол 2024 оны НИТХ-ын сонгуулийн санал хураах өдөр. Бид СБД-ийн 28-6-2 дугаар хэсгийн санал хураах байранд 10:30 минутын байдлаар нийт 2000 гаруй сонгогчдын есөн хувь нь саналаа өгсөн байна. Энэ нь өнгөрсөн сонгуультай харьцуулахад ирц муу байгааг харуулж буй тухай хорооны дарга Ж.Энхжаргал хэллээ.
Тэрээр, “Идэвх оролцоо маш муу байна. УИХ-ын сонгуулиар ирц маш сайн байсан. Гадагшаа дугаарласан их хүн байсан юм. Ахимаг насны хүмүүс харин их идэвхтэй байна. Залуу үеэс бага байна. Нийт 2204 хүн нэрсийн жагсаалтад байгаа” гэв.
Харин сонгогчид энэ удаагийн сонгуулийн ач холбогдлын тухай хэлж, саналаа өгөхийг уриаллаа.
ИРГЭД…
- Залуу хүний хувьд энэ сонгуулийг маш чухал гэж бодож байгаа. Яагаад гэвэл яг иргэдтэйгээ тулж харьцах, дуу хоолой болох төлөөлөгчөө сонгох сонгууль. Тиймээс миний саналаар дутахгүй гэж битгий хойш суугаарай. Залуу хүмүүс байна даа. Яг л ирээдүйнхээ төлөө үр хүүхдийнхээ төлөө саналаа өгөөрэй. Бүгд ээж, аав болно. Залуу хүний хувьд аль болж бүтэж байгааг нь харахыг хичээдэг. Болохгүй гар бие оролцчихмоор зүйл олон байна. Болж байгаагаа дэмжээд, болохгүй байгаагаа хамтдаа өөрчилье.
- Хүн амын 70 хувь нь залуучууд болсон шүү. Та нар унтаад, хэвтээд байлгүй саналаа өгөөрэй. Үдээс өмнө өгвөл сайн. Үдээс хойш оройтно шүү. Бидэнд засаг захиргаа хэрэгтэй биз дээ. Төрсөн нь үнэн. Хуульд захирагдах нь үнэн.
- Залуучууд өнөөдөр идэвхтэй оролцох байх. Одоо эрт байгаа учраас цугларалт муу байж магадгүй. Өдөр тийшээ сайн болно гэж итгэж байна. Сонгуульдаа маш сайн оролцоорой. Бидний ирээдүй сонгуулиас шалтгаална гэдгийг хэлмээр байна. Бид өнөөдөр нүүрс хүчлийн хийгээр л амьсгалж байна шүү дээ. Залууст маш их итгэл хүлээлгэж байгаа. Яагаад гэвэл үүнийг өөрчлөх, өөр аргаар хотоо авч явахад залуусын оролцоо хамгийн чухал.