Дулааны IV цахилгаан станц дээр гэмтэл гарсны улмаас Улаанбаатар хотын зарим хэсэгт өчигдөр тог тасарсан. Үүнтэй холбоотойгоор иргэд энэ өвөл цахилгаанаа хязгаарлуулах асуудал дахин гарах вий гээд, станц барихын оронд бродюр сольж үр дүнгүй зүйлд улсын төсөв зарцууллаа гэж шүүмжилсээр байна.
Тодруулбал өчигдөр 20 цагийн үед Хурд хороолол, Алтай хотхон, 3,4 хороолол, 13-р хороолол, 19-р хороолол, 16-р хороолол, Гачуурт тэргүүтэй газруудад тог тасарч, 2-3 цагийн дараа ирсэн. Улмаар цахилгаанаа хязгуурлуулах “траума”-тай болсон нийслэлчүүд бухимдлаа цахим сүлжээнд илэрхийлсээр буй юм.
Харин эрх баригч намын “томчууд” энэ өвөл цахилгаан хязгаарлах асуудал гарахгүй гэж мэдэгдээд буй. Тэдний хэлж байгаагаар, “Нийслэл анх удаа дотоодын бонд босгож, хотод тулгамдаад буй хамгийн том асуудал буюу эрчим хүчний асуудлыг шийдэхээр зорьсон. Үүний хүрээнд Бөөрөлжүүтийн 150 МW-ын цахилгаан станцын санхүүжилтийг шийдсэн байгаа. Үүний дараагаар 50 МW-тын цахилгаан хураагуурын станцын санхүүжилтийг шийдсэн. Энэ хоёр ажил маань яг графикийн дагуу хэрэгжиж байна. Өнөөдөр Бөөрөлжүүтийн цахилгаан станцыг нээж байгаа. Харин батарей хураагуурын станц маань 11 дүгээр сарын 30 гэхэд ашиглалтад орно. Ингэснээр энэ өвөл цахилгааны хязгаарлалтад орохгүй” гэв.