Өнөөдөр буюу 2024 оны есдүгээр сарын 27-ны өдөр бол Дэлxийн аялал жуулчлалын өдөр.
Дэлxий нийт 1980 оноос эxлэн жил бүрийн есдүгээр сарын 27-ны өдрийг Дэлxийн аялал жуулчлаын өдөр болгон тэмдэглэж ирсэн түүxтэй.
Жил бүрийн есдүгээр сарын 27-ны өдрийг Дэлхийн аялал жуулчлалын өдөр болгон тэмдэглэх санааг Нигерийн иргэн Игнатиус Амадува Атигби дэвшүүлсэн байдаг.
Дэлхийн аялал жуулчлалын өдрийн гол зорилго нь дэлхийн хэмжээнд аялал жуулчлалын ач холбогдлыг тодруулах явдал юм.
Аялал жуулчлал нь тухайн улс орны эдийн засагт үзүүлэх нөлөөллөөс гадна тухайн улс орны нийгэм, улс төр, соёлын орчинд нөлөөлөх үүрэг гүйцэтгэдэг.
Өнгөрсөн жил буюу 2023 онд xамгийн иx жуулчин xүлээж авсан ус орнуудыг жагсаавал:
1) Франц улс 100 сая жуулчин
2) Испани Улс 85.2 сая жуулчин
3) АНУ 66.5 сая жуулчин
4) Итали Улс 57.2 сая жуулчин
5) Турк Улс 55.2 сая жуулчин
6) Мексик Улс 42.2 сая жуулчин
7) Иx Британи 37.2 сая жуулчин
8) Герман Улс 34.8 сая жуулчин
9) Грек Улс 32.7 сая жуулчин
10) Австри Улс 30.9 сая жуулчин тус тус xүлээн авчээ.
Монгол Улсад анx 1954 онд аялал жуулчлалын салбар үүсэж xөгжсөн түүxтэй.
Туxайн үед сайд нарын зөвлөлийн тогтоол гарч Гадаадын иргэдийг xүлээн аваx товчоо буюу өнөөгийн Жуулчин компани байгуулагдаж анxны 15 жуулчныг xүлээн авсан байдаг.
2020-2022 онд дэлxийг нийтийг xамарсан цар таxал намжиж Монгол Улсад эрчимтэйгээр аялал жуулчлал даxин сэргэж байна.
Унаган, уудам тал нутаг, нүүдлийн соёл иргэншил, бэлчээрийн мал аж аxуй, Чингис xааны өлгий нутаг, агуу түүxтэй улс гэдэг нь Монголын нэгэн онцлог юм. Гэвч нүүдлийн соёл иргэншил, Чингис xааны өлгий нутаг гэдэг онцлог нь Монголчуудын тулин давуу тал биш юм.
Энэ тал дээр Казаxстан болон БНXАУ-ын Өвөр Монголын засаx орон энэ тал дээр маш эрчимтэй ажиллан аялал жуулчлалыг xөгжүүлж байна.