Сонгуульд өвдөг шороодогсод болон “өгзөг базагч”-ийг Консулаар томилох уу
Манай улсын хувьд Ерөнхийлөгчийн сонгууль, Улсын их хурлын сонгууль, Орон нутгийн сонгууль болон Ард нийтийн санал асуулга гэсэн дөрвөн сонгуулийн үйл явц бий. Өнгөрсөн зургаадугаар сард бид хууль тогтоох дээд эрх мэдлийг хадгалдаг УИХ-д төлөөллөө сонгосон.
Харин одоо бид амьдарч байгаа нийслэл, дүүрэг, аймаг, суманд миний өмнөөс шийдвэр гаргаж, хүрээлэн буй орчны маань өнгө төрхийг тодорхойлох, өдөр тутмын амьдралыг авч явах, төлөвлөлт хийж, төсөв мөнгөө зарцуулах төлөөлөгчдийг сонгох юм.
- Оршин суугаа дүүргийн хүн амын тооноос шалтгаалан танай тойрог хэдэн мандаттай байна тэр тоогоор нэр дэвшигчийг сонгоно. Саналын хуудасны дээд хэсэгт Нийслэлийн ИТХ-ын хуралд нэр дэвшигчид, доод хэсэгт Дүүргийн ИТХ-ын хуралд нэр дэвшигчид бий. Тухай бүрт нь та “тэд” хүртэлх тооны нэр дэвшигчийг сонгоно уу гэх заавар бий.
- Нийслэлийн хувьд 45 төлөөлөгч биднийг төлөөлөн ажилладаг. Дүүргийн хувьд 17-43 төлөөлөгч хүн амын тооноос хамааран ажилладаг. Сонгинохайрхан, Баянзүрх зэрэг хамгийн олон хүнтэй дүүргүүд олон төлөөлөгчтэй байдаг.
- Орон нутгийн сонгуульд ирцийн босго байхгүй буюу чамайг саналаа өг гэж араас чинь хэн ч хөөцөлдөхгүй нь сайхан. Гэхдээ… Тэр хооронд танай дүүрэг, хорооны маш цөөн хүн саналаа өгөөд бүгдийг чинь төлөөлөөд шийдвэр гаргах эрхтэй болно гэсэн үг. Дараа нь чамд болон хүрээлэн буй орчинд чинь асуудал тулгарч, шаардлага, хяналт тавих гэтэл чи саналаа өгөөгүй…
- Сонгуулийн сурталчилгаа есдүгээр сарын 30-наас эхэлнэ. Намууд тэр өдрөөс эхлэн сонгогчдод мэдээллээ хүргэж сошиал, вэб хуудсаараа мэдээлэл өгнө. Мөн нэр дэвшигчдийн уулзалтууд болдог. Энэ товыг Facebook, Instagram-аас хараад очоод үзэхэд ерөөсөө илүүдэхгүй шүү. Нийслэл, дүүрэгт нэр дэвшигчид гэрийн чинь ойролцоо уулзалтаа зохион байгуулж, хийх ажил, үзэл бодлоо танилцуулна. Ядаж царайг нь хараад ав.
- Сонгуулийн санал өгөх байр, цаг хугацааг яаж мэдэх вэ?
- burtgel.gov.mn хаягаар ороод хайлт хийвэл аль санал авах байранд очих тухай мэдээлэл гарч ирнэ.
- Мөн “Сонгуулийн ерөнхий хороо”-ны Facebook хуудсыг дагаад тогтмол мэдээлэл авч болно.