Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагын дэргэдэх Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн 2024-2025 оны хичээлийн шинэ жилийн жилийн нээлтийн үйл ажиллагаа боллоо.
Нээлтийн ажиллагаанд Боловсролын ерөнхий газрын Тэгш хамруулах хэлтсийн дарга Э.Чулуунхишигт, ахлах мэргэжилтэн Н.Уянга, Насан туршийн боловсролын хэлтсийн мэргэжилтэн Л.Эрдэнэчимэг, Кристина Ноблийн хүүхдийн Сангийн төслийн менежер У.Болор-Эрдэнэ, зөвлөх багш Д.Тунгалаг болон хүмүүжигч хүүхдүүдийн эцэг эх, асран хамгаалагч нар нь оролцлоо.
Энэ жил тус сургуульд энэ жил 43 хүүхэд суралцах юм.
Мөн үеэр Сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагын сургалтын менежер, дэслэгч Г.Оюунчимэг 2023-2024 оны хичээлийн жилийн үр дүнг танилцуулж, сурагчдад сурлага хөдөлмөр, спортын амжилт хүслээ.