Байдены заxиргaa бүрэн эрxийнxээ xугацаанд Украины өрийг тэглэxийг эрмэлзэж байна
Монгол Улсад айлчилж буй Владимир Путиныг баривчилж чадаагүй нь олон улсын эрүүгийн эрх зүйн тогтолцоонд ноцтой цохилт боллоо гэж Украины Гадаад хэргийн яамнаас мэдэгдлээ.
Украины ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Георгий Тихий, “Монгол Улс яллагдагчийг шүүхээс зайлсхийлгэж, цэргийн гэмт хэргийн хариуцлагыг хуваалцах нөхцлийг бий болголоо. Үүнийг Монголд мэдрүүлэхийн тулд Украин холбоотнуудтайгаа хамтран ажиллана” гэв.
Харин Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий С. Песков “Ямар нэгэн санаа зовох зүйл байхгүй. Бид Монгол дахь нөхөдтэйгөө энэ талаар их хэлэлцсэн” гэсэн юм.
ОУЭШ /ICC/-ийн тогтоолд Путинийг Украины нутаг дэвсгэрээс олон зуун хүүхдийг хууль бусаар албадан гаргасан гэж буруутгаж байгаа юм.
Эх сурвалж: Ройтерс