Сүхбаатар дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч С.ЭРДЭНЭЦЭЦЭГ
Хураангуй, Энэхүү эрдэм шинжилгээний өгүүллээр Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, хорооны өнөөгийн байдал, эрх зүйн зохицуулалтыг судалж, засаг захиргаа, нутгийн удирдлагын хоорондын уялдаа холбоог сайжруулах, түүний эрх зүйн орчныг сайжруулах талаар санал дэвшүүлэхийг зорьсон болно.
“Нийслэл, дүүрэг, хороо нь байр суурь, хэм хэмжээ, үүрэг зорилтоор ялгаатай боловч нийтдээ засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж” гэсэн нэгэн бүхэл бүрдэл чанарыг агуулдаг.
Хороо бол засаг захиргаа, нутаг дэвсгэрийн анхан шатны буюу язгуур нэгж юм. Нийслэл, дүүрэг, хороо хэмээх бүрэлдэхүүнээр нь авч үзсэн нь хорооны эрх, үүргийг тодорхой зааглаж хуульчлах хэрэгтэй байна.
Хуулийн дагуу хорооны удирдлага нь иргэдийн Нийтийн Хурал, тухайн Хурлын хуралдааны чөлөө цагт түүний Тэргүүлэгчид, хорооны Засаг дарга нараас бүрдэн нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулах үндсэн дээр хороонд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлагыг хэрэгжүүлж байна.
Хорооны Иргэдийн Нийтийн Хурал бол иргэдээс сонгогдсон иргэдийн төлөөллийн байгууллага бөгөөд иргэд сонгогдчдын эрх ашгийн нэгдэл юм. Нутаг дэсвгэрийнхээ асуудлыг бие даан шийдвэрлэх эрх мэдлээ хэрэгжүүлэхдээ иргэд сонгогчдын захиас даалгавар, түүний дотор нэн тэргүүнд тулгамдсан асуудлыг шийдвэрлэх үүрэгтэй.
Хорооны Засаг даргыг тухайн нэгжийн нийт ард иргэдээс сонгодог болох, мөн дээд боловсролтой, төрийн албаны туршлагатай, эрх зүй, улс төр, эдийн засгийн мэргэжилтэй байх шалгуурыг нэмж хуульчлах шаардлагатай байна. Хорооны Засаг даргын үндсэн цалингийн 30 хувьтай тэнцэх хэмжээний урамшуулалтай ИНХ-ын дарга, Тэргүүлэгч ажлаа явуулах өрөө, тасалгаагүй бүх хүчээ шавхан ажлаа хийж, нутгийн өөрөө удирдах ёсыг төлөвшүүлэх ажиллах орчин нөхцөл нь бүрдээгүй байна. Хорооны Иргэдийн Нийтийн Хурлын даргыг орон тооны болгож, ажлын албаны зардлыг дүүргийн ИТХ-ын төсөвт хамтатган батлах, хорооны ИНХ-ыг дүүргийн ИТХ мэргэжил, арга зүйгээр хангадаг болгож хуульчилах хэрэгтэй байна.
Захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд хорооны чиг үүрэг, эрх хэмжээг нарийвчлан хуульчлах хэрэгтэй.
Шууд ардчилалыг хамгаалж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг улам чадавхжуулж, түүнд иргэдийн оролцоог дэмжих үүднээс Орон нутгийн санал асуулгын тухай хуулийн төслийг шинээр боловсруулж, баталж, хэрэгжүүлэх шаардлагатай байна.
“Хорооны дүрэм” нь орон нутагт төсвийн эрх мэдлийг шилжүүлэхэд иргэдийн оролцоо ямар байхыг буюу тэдний үүрэг, хариуцлагыг тодорхойлж, өгөх зорилготой юм. Нэн ялангуяа төсөвтэй холбоотой асуудлыг шийдэхэд иргэд, Иргэдийн Нийтийн хурал, Засаг дарга ямар үүрэгтэй оролцохыг нарийн зааглаж өгөх ач холбогдолтой юм.
Хот, тосгоныг засаг захиргааны нэгжийн хувьд хүлээн зөвшөөрч, хороог тэдний хэмжээнд очих эрх зүйн үндсийг бүрдүүлж өгснөөр засаг захиргааны шинэ бүтэц үүсэн бий болох үндсэн суурь нөхцөл бүрдэнэ. Ингэснээр аймаг, сумд нь өөрөө хот, тосгоныг багтаасан нэгжийн хувьд нэгдэн томрохоос өөр аргагүй болох бөгөөд харин хэрхэн нэгдэх нь түүхэн уламжлал, нийгэм-эдийн засгийн судалгаа, хөгжлийн хэтийн чиглэл, зах зээлийн онол, хүн амын санал дээр тулгуурлан шийдвэрлэгдэх бүрэн боломжтой.
Монгол Улсын Үндсэн хуулийн 63.3-т “захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын эрх хэмжээ, зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно” гэсэн заалтыг үндэс болгон Хорооны тухай хуулийг тусад нь боловсруулж, баталж, хэрэгжүүлэх хэрэгтэй байна.
Монгол Улсын захиргаа, нутаг дэвсгэрийн анхан шатны буюу язгуур нэгж, болох хорооны эрх зүйн орчин нь бүрдээгүй байна. Иймээс Монгол Улсын захиргаа, нутаг дэвсгэрийн доод шатны нэгж болох хороог эрх зүйн бие даасан статус бүхий өөрийн төсөв, өөрийн эрх мэдэл, өөрийн зохион байгуулалт бүхий институт болгох хөгжүүлж, нутгийн удирдлагын чадавхийг сайжруулж, иргэний ардчилсан нийгмийн гол цөм болгон төлөвшүүлэх шаардлагатай байна. Монгол Улсын захиргаа, нутаг дэвсгэрийн анхан шатны буюу язгуур нэгж, болох хороог эрх зүйн бие даасан, статустай болгосноор олон нийтийн оролцоо нэмэгдэж нутгийн удирдлагын чадавхи сайжирч иргэдэд төрийн үйлчилгээ түргэн шуурхай ойртож улс орон хөгжих билээ.
Тухайн улсын захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж нь хуулиар тогтоосон хил бүхий нутаг дэвсгэр өрх, хүн ам, удирдлага гэсэн 3 махбодиос улсын нэгэн бие цогц болон бүрддэг. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж гэдэг бол эзлэх байрын хувьд нь улсынхаа нутаг дэвсгэрийн хэсэг, дунд, доод нэгжийн хувьд дээд нэгжийнхээ нутаг дэвсгэрийн хэсэг юм. Хууль тогтоомжоор тодорхойлсон хил хязгаар бүхий нутаг дэвсгэр, тэнд байгаа оршин суугаа хүн ам, тэдгээрийг засаг захиргааг бүхэлд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж гэнэ. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг тогтоохдоо нутаг дэвсгэрийн хэмжээ, хүн амын тархалт, байршил, байгаль, эдийн засгийн нөхцөл, иргэдэд төрийн үйлчилгээг үзүүлэх боломж, дэд бүтэц зэргийг харгалзан үздэг.
Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн гол зарчим ерөнхий бүтцийг Монгол Улсын Үндсэн хуулиар тогтоосон байдаг. Үндсэн хуулийн 57-р зүйлийн –т “Монгол Улсын нутаг дэвсгэр, засаг захиргааны хувьд аймаг, нийслэл, аймаг нь суманд, сум нь багт, нийслэл нь дүүрэгт, дүүрэг нь хороонд хуваагдана”. гэж хуульчилсан. Үндсэн хуулийн заалт нь тус улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн эрх зүйн гол үндэс нь юм. “Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай” гэсэн бөгөөд орон нутгийн удирдлагын тогтолцоог цоо шинээр томъёолон өөрөө удирдах ёсны эрх зүйн үндсийг өөрөө ёсны удирдах байгууллагын тогтолцоо, тэдгээрээс үйл ажиллагаандаа баримтлах зарчим журам.
Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж тэдгээрийн бүтэц зохион байгуулалтын болон эдийн засгийн чиг үүрэг, эрхлэх асуудал, эрх үүрэг, хорооны Иргэдийн Нийтийн хурал түүний тэргүүлэгчид, төлөөлөгчдийн эрх зүйн харилцаа зохион байгуулалтын арга хэлбэр, өөрөө удирдах ёсны баталгаа, Засаг даргын үйл ажиллагаа гэж хуульчилсан байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл баримтлалын хүрээнд “Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай” хот тосгоны эрх зүйн байдлын тухай, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай, Төрийн албаны тухай, Төслийн тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай, Аймаг, сум дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай, Газрын тухай зэрэг хэд хэдэн чухал хуулиудыг батлан гаргаж, мөрдүүлж байгаа нь нутгийн удирдлагын тогтолцоонд хийсэн эрх зүйн шинэчлэлийн чанартай өөрчлөлт болсон гэж үзэж болно.
Өргөн утгаар авч үзвээс нутгийн удирдлага түүний дотор өөрөө удирдах ёсны зарчмыг тодорхойлсон нь “Нутгийн өөрөө удирдах ёсны Европын Харти”, “Нутгийн өөрөө удирдах ёсны олон улсын Торонтогийн тунхаг”-ийн үзэл санааг бүрнээр тусгасан баримт бичиг болсон юм.
Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлагын тогтолцоо нь Монгол улсын Үндсэн хуулийн 59.1 болон Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 7.1.2-т “Баг, хорооны Иргэдийн Нийтийн хурал” мөн хуулийн 7.1.3-т “Хурлын хуралдааны чөлөөт цагт тэдгээрийн Тэргүүлэгчид”, тус хуулийн 7.1.4-т “Аймаг, нийслэл, сум дүүрэг, баг хорооны Засаг дарга гэсэн бүтэцтэй байна. Хуулийн дагуу хорооны удирдлага нь Иргэдийн Нийтийн Хурал, тухайн хурлын хуралдааны чөлөөт цагт түүний Тэргүүлэгчид, хорооны Засаг дарга нараас бүрдэн нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулах үндсэн дээр хороонд Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлагыг хэрэгжүүлж байна.
Харин Монгол Улсын Үндсэн хуулийн 59.2-т “Нутгийн өөрөө удирдах байгууллага бол Аймаг, нийслэл, сум дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд, иргэдийн Нийтийн Хурал, тухайн Хурлын хуралд хуралдааны чөлөөт цагт, түүний Тэргүүлэгчид мөн” гэж заасны дагуу хорооны Нутгийн өөрөө удирдах байгууллага бол хороонд Иргэдийн Нийтийн Хурал тухайн Хурлы хуралдааны чөлөөт цагт түүний Тэргүүлэгчдээс бүрдэн тухайн хорооны нутаг дэвсгэриийн хэмжээний эдийн засаг, нийгмийн амьдралын асуудлыг бие дааж шийдвэрлэхийн хамт улс, дээд шатны нэгжийн чанартай асуудлыг шийдвэрлэхэд хүн амыг зохион байгуулан оролцуулж, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 17-р зүйлд хорооны Хурлын бүрэн эрхийг тодорхойлон өгч, нутгийн өөрөө удирдах ёсыг хэрэгжүүлж байна.
“Нэгжийн өөрөө удирдах ёс” гэдэг бол тухайн нэгжийн хүм ам, өөрсдийн ажил амьдралын үндсэн асуудлыг өөрсдөө бие даан шийдвэрлэж, хариуцан хэрэгжүүлэх тухай ойлголт юм. Энэ талаар суут ухаантангууд тодорхой тэмдэглэсэн байдаг. А.Токвиль “Засаглалын анхдагч үндэс нь улс төр, тэр ч байтугай ард түмэн биш, харин өөрсдийн хувийн хэргийг өөрсдөө зохицуулж, сайн хөгжил орон нутгаас их ундаргатай. Хороог чадавхжуулж чадвал хүн амд түргэн шуурхай хүртээмжтэй хүргэх боломжтой. Монгол Улсын захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар хорооны эрх зүйн байдал, тэдгээрийг байгуулах, өөрчлөн байгуулах, татан буулгах үндэслэл, журам хийгээд нэгжүүдийн удирдах байгууллагын тогтолцоо, зарчим зэргийг тогтоосон билээ.
Хороо бол төр засгийн жинхэнэ тулгуур хүч нь мөн. Тулгуур нэгжийн чиг үүрэг, эрх хэмжээг дахин нягтлан үзэх шаардлага зүй ёсоор гарч байна. Орон нутгийн хөдөөгийн багийн газар нутаг уудам, хүн ам нь алслагдсан, төрийн үйлчилгээг хүрэх боломж тааруу, түүнийг хүргэх унаа, тэрэггүй байхад Нийслэл, Дархан-Уул, Орхон аймаг болон бусад аймгийн төвийн хороо, багууд газар нутаг хязгаарлагдмал, хүн амын нягтрал их, үйлчилгээний цар хүрээ өргөн зэрэг ялгаатай талууд байна. Иймээс засаг захиргааны нэгж хороог онцгой анхаарч дэмжлэг үзүүлэх ёстой. Тийм учраас Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд хорооны чиг үүрэг таслал, эрх хэмжээг нарийвчлан хуульчлах хэрэгтэй. Хорооны Иргэдийн Нийтийн Хурлын даргыг иргэд сонгодог байх, тэдний цалин урамшлын асуудлыг шийдвэрлэх төслийг нь тухайн Хурлын төсөвт тусгаж батлуулах шаардлагатай байна. Хорооны Иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчдийн тоо айл өрхийг хувиарлан заахад хүрэлцэхгүй. Тиймээс Хурлын Тэргүүлэгчдийн тоог 30 хүртэлх хүнээр тогтоовол ажлын хүртээмж бий болно. Нийслэлийн хороодод Нийтийн Хурлын дарга 5, Тэргүүлэгчид 20-иад мянган иргэдэд хүрч ажиллаж чадахгүй байна. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд хорооны нутаг дэвсгэрийн хилийн цав тогтоох, эрхийг хуульчилж өгмөөр байгаа юм.
Нийслэлийн хороо бүрээс 1 иргэн сонгогдож Иргэдийн Нийтийн Хурлыг бүрдүүлдэг. Энэ төлөөлөгч нь ард түмэн хорооны Нийтийн хуралтай гэрээ хийнэ. Өнөөдөр ийм хариуцлага байхгүй. Хороодын хуримтлалын сан байгуулж төлөөлөгчөө цалинжуулах боломжтой.
Хорооны Иргэдийн Нийтийн Хурлын үйл ажиллагааг зохицуулах иргэдийнхээ эрх ашгийг хамгаалж, орон нутгийн хөгжилд тэдний оролцоог дэмжих эрх зүйн зохицуулалт өнөөдөр тодорхойгүй, хэрэгжилт нь хангалтгүй байна. Тухайн орон нутгийн өмнө тулгамдаж буй асуудлууд тэдгээрийг шийдвэрлэх дараалал, боломжийг нутгийн ард түмэн л хамгийн сайн мэддэг.
Тэдэнд санхүүгийн болон эрх зүйн боломжийг олгосноор хамгийн сайн үр дүнд хүрнэ. Үүний тулд Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг шинэчилэн сайжруулах шаардлагатай байна. Тухайлбал иргэдийн оролцоо нь “Үүрэг” биш “эрх” учраас Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг ийм агуулгаар шинэчилэх хэрэгтэй. Мөн шууд ардчилалыг хамгаалж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг улам чадавхижуулж түүнд иргэдийн оролцоог дэмжих үүднээс Орон нутгийн санал асуулгын тухай хуулийн төслийг шинээр боловсруулж баталж хэрэгжүүлэх шаардлагатай байна.
Монгол Улсын Засгийн газар Ерөнхий сайд
|
|
Зураг-4. Засаг төрөөс Хороотой харилцах
Хорооны Засаг даргын, Засаг даргын эрх, үүргийг тодорхойлсон хуулиудыг судалж үзэхэд бүх шатны Засаг даргын эрх, үүргийг тодорхойлсон нийт 147 хуулийн давхардсан тоогоор 2066, дархардаагүй тоогоор 1363 заалт байна. Харин хорооны Засаг даргын нийтлэг эрх үүргийг тодорхойлсон 17 хуулийн 30 заалт байна. Хорооны Засаг даргын эрх, үүргийг тодорхойлсон 74 хуулийн 277 заалт байна. Хорооны Засаг даргыг тухайн нэгжийн нийт ард иргэдээс сонгодог болох, мөн дээд боловсролтой төрийн албаны туршлагатай, эрх зүй, улс төр, эдийн засгийн мэргэжилтэй байх шалгуурыг нэмж хуульчилах шаардлагатай байна. Хорооны Засаг даргын үндсэн цалингийн 30 хувьтай тэнцэх хэмжээний урамшуулалтай, ИНХ-ын дарга, огт цалин урамшуулалгүй зарим ИНХ-ын дарга, Тэргүүлэгчид ажлаа явуулах өрөө тасалгаагүй, ажлаа хийж, нутгийн өөрөө удирдах ёсыг төлөвшүүлэх ажиллах орчин нөхцөл нь бүрдээгүй байна.
Хорооны Иргэдийн Нийтийн Хурлын даргыг орон тооны болгож, Засаг даргатай тэнцүү хэмжээний цалинтай болгох, Тэргүүлэгчдийг ИНХ-ын даргын үндсэн цалингийн 30 хувьтай тэнцэх хэмжээний урамшуулалтай болгохоор хуульчилах. ИНХ-ыг ажлын албатай болгож, ажлын албаны зардлыг дүүргийн ИТХ-ын төсөвт хамтатган батлах, хорооны ИНХ-ыг дүүргийн ИТХ мэргэжил, арга зүйгээр хангадаг болгож хуульчилах хэрэгтэй байна. Хорооны Засаг даргын мөнгөн хөрөнгийн санг сэргээж дор хаяж 2 сая төгрөгийг жил бүр баталж өгвөл, иргэдийнхээ нэн тэргүүний тулгамдсан асуудлыг шийдвэрлэж, анхан шатны нэгжийн чадавхийг дээшлүүлж, иргэдийн итгэл хүлээсэн байгууллага болон төлөвшихөд нэмэр болно.
Нийслэлийн хороо дунджаар 10-13 мянган хүн амтай, 40-700 орчим аж ахуйн нэгж байгууллагатай, 23-35 мянган га газар нутагтай, хорооны Засаг даргын ажлын албанд 6-25 хүн ажиллаж байна. Харин сумын баг газар нутгийн хувьд нийслэлийн хорооноос харьцангүй бага боловч хүн ам, аж ахуйн нэгжийн тоо зэрэг бусад үзүүлэлтээр маш бага байгаа юм. ЗЗНТНТУТХ-ийн 28-р зүйлд хорооны Засаг даргын эрх хэмжээг 20 заалтаар тодорхойлсон. Мөн хуулийн 28.1.2-т хорооны Засаг дарга хадлан тэжээл бэлтгэх, отор нүүдэл, малын урьдчилан сэргийлэх угаалга, тарилга хийх, ноос ноолуур авах, хашаа саравч барих, худаг ус гаргах, тариа ногоо тарих, хураах, өвөлжилтийн бэлтгэл хангах, мал тэжээвэр амьтад, хашаа худгийн тооллого явуулах зэрэг цаг үеийн ажлыг хугацаанд нь гүйцэтгэх зохион байгуулалтын арга хэмжээ авах гэсэн заалт байдаг. Тухайн нэгжийн хүн ам, нутаг дэвсгэрийн онцлогийг харгалзаж үзэх, жишээ нь аймаг, сум, багийн хүн ам цөөрч байхад нийслэл, дүүрэг, хорооны хүн амын тоо механикаар өсч, Нийслэлд Монгол Улсын хүн амын 41,2 хувь оршин сууж байна.
Иймээс хорооны Засаг даргын эрх хэмжээг тодорхой болгож, ялган зааглаж хуульчилах шаардлагатай юм. Мөн Нийгмийн даатгал, халамж, газрын тухай, иргэний бүртгэл, шилжилт хөдөлгөөний зэрэг нийгмийн харилцааны өдөр тутамд татан оролцуулж байдаг хууль, тогтоомжийн заалтуудыг нэгтгэн нэг мөр болгож ЗЗНТНТУТХ-д тусгаж өгөх хэрэгтэй байна. Хорооны Засаг даргыг нутаг дэвсгэрийн иргэд шууд сонгодог болгож хуульчилвал тухайн Засаг дарга намд биш иргэддээ үйл ажиллагаагаа тайлагнаж, тэднээс үнэлгээ авдаг тогтолцоо бүрдэнэ.
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн бүрэлдэхүүн хэсэг хорооны Иргэдийн Нийтийн Хурал, Засаг дарга, түүний ажлын алба мөн. Монгол Улсын дурын үндсэн дээр нэгдсэн бие хүмүүс мөн гэж тодорхойлсон бол Д.Жон Лок “Бүх хүн чөлөөтэй адил тэгш боломжтой, бие даасан байдалтай төрдөг, тэд төр засгийг эмхлэн байгуулахаасаа өмнө байгалийн төлөв байдалд амьдарч байхаасаа л амьдрах, эрх чөлөөтэй байх, өмч эзэмших жам ёсны заяамал эрхтэй байсан. Ард түмний жам ёсны эрхийг хамгаалж чаддаггүй, хөсөрдүүлдэг, төрийг тэд цаг алдалгүй өөрчилдөг байх хэрэгтэй, хүмүүс өөрсдийнх нь эрхийг хамгаалж байгаа хүмүүсээр удирдуулахаас биш тэдний эрхэнд аюул замнал учруулж байгаа дарангуйлагчаар удирдуулахыг үл зөвшөөрөх ёстой” гэжээ. Оросын төр судлаач М.Н.Корнухов, Н.И.Лазеревский нар “Олон түмэн төр хоёрын аль аль нь тус тусынхаа ашиг сонирхолтой байхыг шаардаж, улмаар олон түмний ашиг сонирхол нь улс төрийн шинжтэй оршин тогтнох, орон нутгийн олон түмэн нь төрийн эсрэг байх зарчмаас үүсэлтэй юм” гэж томъёолжээ. Ийм байдлаар нутгийн өөрөө удирдах ёсны талаар онолын үндэслэл гарч, тэр нь амьдралд хэрэгжих боломж бүрдсэн байна. Олон Улсын бичиг, онол, туршлага, түүнийг хэрэгжүүлсэн зарим орнуудын туршлагаас үзэхэд нийтлэг хэдэн зарчим тогтсон байна. Тухайлбал, Нутгийн өөрөө удирдах ёсны зарчмууд нь Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжоор баталгаажсан байх, орон нутгийн байгууллагуудын өөрт нь хамаарах асуудлуудыг тухайн нутаг дэвсгэрийн оршин суугчид иргэдийн сайн сайхны төлөө зохицуулан хэрэгжүүлэх, ирэх, чадварыг нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагад хадгалах, чөлөөтэй, нууц, тэгш, шууд бүх нийтийн сонгуулиар сонгогдсон гишүүдээс бүрдсэн, өөрсдийн өмнө хариуцлага хүлээх , гүйцэтгэх байгууллагатай байх хуулиар хориглосон ба өөр байгууллагад хамаархаас бусад бүхий л үйл ажиллагааг Үндсэн хууль, бусад хууль тогтоомжид заасны дагуу орон нутаг авч үзэх, эрхтэй байх, орон нутгийн байгууллагад өөрсдийнхөө дотоод бүтцийг тухайн орон нутгийн онцлогт тохируулан өөрсдөө тогтоож байх, орон нутгийн байгууллагууд зөвхөн Үндсэн хууль, бусад хуулиар тодорхойлсон хүрээнд хяналт тавих, нутгийн өөрөө удирдах байгууллага өөрийн өмч, хөрөнгө, санхүүтэй байх, түүнийгээ захиран зарцуулах эрхтэй байх зэрэг нийтлэг зарчмуудыг тодорхойлсон байна.
Хорооны Нийтийн Хурал бол иргэдээс сонгогдсон иргэдийн төлөөллийн байгууллага бөгөөд иргэд сонгогчдын эрх ашгийн нэгдэл юм. Нутаг дэвсгэрийнхээ асуудлыг бие даан шийдвэрлэх эрх мэдлээ хэрэгжүүлэхдээ иргэд сонгогчдын захиас даалгавар, түүний дотор нэн тэргүүнд тулгамдсан асуудлыг шийдвэрлэх үүрэгтэй.
Монгол Улсын Үндсэн хуулийн 60.1-т “Аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны нутаг дэвсгэрт төрийн удирдлагыг тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга хэрэгжүүлнэ”, мөн хуулийн 61.1-т “Засаг дарга тухайн Хурлын шийдвэрийг хэрэгжүүлэхийн хамт засаг төрийн төлөөлөгчийн хувьд харъяа нутаг дэвсгэртээ хууль тогтоомж, Засгийн газар харъяалах дээд шатныхаа байгууллагын шийдвэрийн гүйцэтгэлийг хангах ажлыг Засгийн газар, дээд шатны Засаг даргын өмнө хариуцна” гэж тус тус хуульчилсаны дагуу хороо Засаг дарга нь тухайн орон нутагт төрийн удирдлагыг хэрэгжүүлж, мөн хуулийн 28.1-т хорооны Засаг даргын бүрэн эрхийг тодорхойлсон. Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа 571 хуульд Засаг төрөөс хороотой харилцахдаа дүүргийн хүн амд Засаг төрөөс үзүүлэх үйлчилгээний зохих хэсгийг хороонд хэрэгжүүлдэг. Засаг төрөөс хороонд хэрэгжих бодлого, үзүүлэх үйлчилгээ нийслэлийн Засаг дарга, агентлагуудаар дамжин хурлаар дэмжигдэн хороонд хүрдэг. Засгийн газраас хүн амд үзүүлдэг үйлчилгээг Нийслэлийн Засаг дарга хооронд хэрэгжүүлснээр хорооны Засаг даргатай харилцахдаа эрх үүргийнхээ дагуу оролцоно.
Монгол Улсын Үндсэн хуулийн 62.1-т “Нутгийн өөрөө удирдах байгууллага тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны нутаг дэвсгэрийн хэмжээний эдийн засаг, нийгмийн амьдралын асуудлыг бие дааж шийдвэрлэхийн хамт улс дээд шатны нэгжийн чанартай асуудлыг шийдвэрлэхэд хүн амыг зохион байгуулж оролцуулна” гэж заасны дагуу хорооны ИНХ-аар дээрээс санал болгож хэлэлцүүлдэг. Засгийн газар, нийслэл, хороотой харилцахдаа өөрийн үүргийг эрх олгон гүйцэтгэж байгаа үед захирч удирдах нийслэлээс шилжүүлэн нийтийн үйлчилгээг гүйцэтгүүлж байгаа бол адилхан харилцах өөрөө удирдах байгууллагатай хамтран ажиллах зарчим баримтлан ажиллах ёстой.
Засгийн газрын тухай хууль, ЗЗНТНТУТХ-д “НӨУБ-д ардчилсан туслалцаа үзүүлэх” гэж заасны дагуу хууль зүйн болон бусад мэдээллээр хангах, ажил байдалтай нь танилцах, мэргэжлийн зөвлөгөө өгөх, сургалт зохион байгуулах зэрэг үйл ажиллагаагаар илэрдэг. Хороонд хуулиар олгосон үйл ажиллагааг хороо өөрөө бие даан гүйцэтгэхдээ дээд шатны байгууллагаас дэмжлэг туслалцаа хүсэх харилцаа байдаг.
Хүн ам, бүлгээр | Хорооны тоо | Хүн амын тоо | Ангилал |
2515 хүртэл хүн амтай | 4 | 6054 | Жижиг |
2516-4398 | 12 | 44280 | Жижгэвтэр |
4396-6270 | 27 | 148738 | |
6271-8150 | 33 | 230428 | Дундаж |
8151-10030 | 36 | 307650 | |
10031-11905 | 16 | 178826 | Том |
11906-13780 | 9 | 116295 | |
13781-15660 | 7 | 103909 | |
15661-17550 | 5 | 80894 | |
17551-ээс дээш хүн амтай | 3 | 54389 | |
Хорооны тоо, бүгд | 152 | 1314.500 |
Хүснэгтээс харахад жижиг хороо буюу 2515 хүртэлх хүн амтай нь нийслэлийн бүх хорооны 10 хувийг эзлэж байна. Харин жижгэвтэр 6270 хүртэлх хүн амтай болон дундаж хороо буюу 1030 хүртэлх хүн амтай нь нийслэлийн бүх хорооны 20 хувийг тус тус эзэлж байна. Том хороо буюу 10834 хүртэлх хүн амтай нь нийслэлийн бүх хорооны 50 хувийг эзэлж байгаа том хорооны ангилалд орж байгаа хүн амын суурьшлын зөв бодлого баримтлахын зэрэгцээ хорооны хүн амын зохистой хэмжээг тогтоох нь засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжид хийх шинэтгэлийн эрх зүйн гол үндсэн асуудлын нэг юм. Нийслэлийн Баянзүрх дүүргийн 5-р хороонд 4506 өрхийн 18834 хүн суурин амьдардаг бөгөөд энэ хороо хамгийн их хүн амтай хороо юм. Харин Багануур дүүргийн 2-р хороо хамгийн бага хүн амтай буюу тухайн хороонд 194 өрхийн 641 хүн суурин амьдарч байна. Нийслэлийн дүүргийн зарим хороод гэхэд 17 мянган хүн амтай байгаа нь зарим сумын хүн амтай дүйцэх хэмжээтэй байна. Гэтэл хуулиар олгосон статусаар бол хороо багтай ижил түвшинд авч үзэж байгаа юм. Тэгэхээр хуульд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн анхдагч нэгэн хороог ямар байдлаар тодорхойлох вэ? Гэдгийг хуулиар зохицуулж өгөхгүй бол ийм тэнцвэргүй нөхцөл байдал үүсч байна. Үүнээс болж иргэдэд төрийн үйлчилгээ жигд, хурдан шуурхай бус, хүртээмжтэй биш байдлаар хүрэх байдал зүй ёсоор бий болж байна.
Хүснэгт 4. Хорооны тоо, хорооллын төрлөөр 2014 он
Дүүрэг | Хороо, бүгд | Үүнээс хорооллын төрлөөр | ||
Орон сууцны | Гэр хороолол | Холимог | ||
Багануур | 5 | 3 | 2 | |
Багахангай | 2 | 2 | ||
Баянгол | 23 | 14 | 3 | 6 |
Баянзүрх | 28 | 7 | 8 | 13 |
Налайх | 7 | 5 | 2 | |
Сонгинохайрхан | 32 | 7 | 15 | 10 |
Сүхбаатар | 20 | 8 | 9 | 3 |
Хан-Уул | 16 | 2 | 8 | 6 |
Чингэлтэй | 19 | 6 | 13 | |
Бүгд | 152 | 44 | 64 | 44 |
Эх сурвалж: Нийслэлийн статистикийн газар
Нийслэлийн хотын хорооллыг 1980-д оны ихээр орон сууцны болон гэр хорооллын гэсэн 2 ангилалаар шууд ялгаж байсан бол байшин хорооллыг дагаж гэр хороолол үүсэх 2000 оноос хойш гэр хорооллыг өөрчилж орон сууцны байшин хороолол болгосоноор “Холимог” бүтэцтэй хороо бий болсон. Мөн хүн ам нь хэт их болсон зарим хороодыг 2-3 хуваан салгаж, шинэ хороог байгуулсан нь бас нөлөөлж байна.
Хүснэгт 5. Өрхийн тоо, хорооллын төрлөөр 2014 он
Дүүрэг | Хороо, бүгд | Үүнээс хорооллын төрлөөр | ||
Орон сууцны | Гэр хороолол | Холимог | ||
Багануур | 7824 | 3296 | 4523 | |
Багахангай | 1053 | 1053 | ||
Баянгол | 49683 | 32509 | 5232 | 11942 |
Баянзүрх | 76126 | 13403 | 23951 | 38772 |
Налайх | 9103 | 6115 | 2993 | |
Сонгинохайрхан | 65423 | 9473 | 32821 | 23129 |
Сүхбаатар | 36018 | 14090 | 16058 | 5870 |
Хан-Уул | 33982 | 6068 | 14857 | 13057 |
Чингэлтэй | 37914 | 8118 | 29796 | |
Бүгд | 317131 | 83661 | 132126 | 101344 |
Эх сурвалж: Нийслэлийн статистикийн газар
“Хорооны дүрэм” нь орон нутагт төслийн эрх мэдлийг шилжүүлэхэд иргэдийн оролцоо ямар байхыг буюу тэдний үүрэг хариуцлагыг тодорхойлж өгөх зорилготой юм. Нэн ялангуяа төсөвтэй холбоотой асуудлыг шийдэхэд иргэд, Иргэдийн Нийтийн Хурал, Засаг дарга ямар үүрэгтэй оролцохыг нарийн зааглаж өгөх ач холбогдолтой юм. 1957 оны Баг, хорооны дүрмээр “Хөдөөд 50-аас доошгүй, хотод 100-аас доошгүй өрхтэй байна” гэж Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн байршилын ялгааг баримтлан тогтоосон байна.
Хүснэгт 6. Хүн амын тоо, хорооллын төрлөөр 2014 он
Дүүрэг | Нийт хүн амын тоо | Үүнээс хорооллын төрлөөр | ||
Орон сууцны | Гэр хороолол | Холимог | ||
Багануур | 28300 | 11486 | 15954 |
Багахангай | 3900 | 3691 | ||
Баянгол | 208900 | 125035 | 21290 | 46290 |
Баянзүрх | 308700 | 51410 | 89582 | 153916 |
Налайх | 34600 | 22960 | 9933 | |
Сонгинохайрхан | 295800 | 36078 | 133819 | 92020 |
Сүхбаатар | 136400 | 47517 | 59407 | 25193 |
Хан-Уул | 138400 | 20993 | 57835 | 48649 |
Чингэлтэй | 195500 | 28695 | 125238 | |
Бүгд | 1314500 | 309728 | 521617 | 395646 |
Эх сурвалж: Нийслэлийн статистикийн газар
Өнөөгийн байдлаар орон сууцны байшин хороолол бүхий 44 хороонд нийт 83661 өрхийн 30728 хүн ам оршин сууж байжээ. Дан гэр хороолол бүхий 64 хороонд 132126 өрхийн 521617 хүн ам амьдарч байжээ. Байшин болон гэр хороолол бүхий “холимог” 44 хороонд 101344 өрхийн 3956446 хүн ам амьдарч байжээ.
Монгол Улсын Засаг захиргааны нэгж, хорооны Иргэдийн Нийтийн Хурлыг Швед Улсын нутгийн өөрөө удирдлага Коммунтай харьцуулж үзвэл:
Монгол Улсын Хорооны Иргэдийн Нийтийн Хурал | Швед Улсын нутгийн өөрийн удирдлага Коммун |
Үндсэн хуулийн байгууллага бөгөөд ЗЗНД-ийн нэгжийн эрх барих газар | Үндсэн хуулийн байгууллага бөгөөд ЗЗНД-ийн нэгжийн бие даасан нутгийн өөрөө удирдах байгууллагын үүрэг оролцоо хамгийн өндөр |
Өөрийн төсөвгүй | Өөрийн төсөв, өөрийн эрх мэдэл, өөрийн зохион байгуулалттай |
Төрийн эрх мэдлийг хороонд шилжүүлээгүй | Төрийн эрх мэдлийг орон нутагт шилжүүлсэн буюу хуваарилсан. |
Хороо нь хуулиар олгогдсон татвар, хураамжийн түвшинг тогтоох эрхгүой. | Татвар хураамжийн түвшинг тогтоох эрхтэй. |
Хороонд ийм эрх мэдэл байхгүй. | Төсвийг баталж, нутгийн удирдлагын бүтцийг тогтоодог. |
Ажиллах орчин нөхцөл бүрдээгүй. | Иргэдэд үзүүлдэг үйлчилгээгээрээ өрсөлдөх нөхцлийг бүрдүүлсэн. |
Энэхүү харьцуулалтаас харахад Швед Улсын Коммун нь засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хамгийн доод шатны нэгж бөгөөд нутгийн өөрөө удирдах байгууллагын үүрэг оролцоо хамгийн өндөр орон нутгийн татвар, хураамжийн түвшинг тогтоох, орон нутгийн төсвийг баталж, нутгийн удирдлагын бүтцийг тогтоох, иргэдэд үзүүлдэг үйлчилгээгээрээ өрсөлдөх нөхцлийг бүрдүүлж өгсөн тухайн түвшиндээ бие биенээсээ хараат бус бие даан ажилладаг байна. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн анхдагч нэгж хороог эрх зүйн бие даасан статус бүхий өөрийн төсөв, өөрийн эрх мэдэл, өөрийн зохион байгуулалт бүхий институт болгон хөгжүүлж, нутгийн удирдлагын чадавхийг сайжруулж иргэний ардчилсан нийгмийн гол цөм болгон төлөвшүүлэх шаардлагатай байна. Иймээс Монгол Улсын Үндсэн хуулийн “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж таслал, түүний удирдлага” гэсэн 4-р бүлэгт бүхэлд нь өөрчлөлт оруулах. Тухайлбал Үндсэн хуулийн 57-р зүйлийн 1-г “Монгол Улсын дэвсгэр, Засаг захиргааны хувьд аймаг, нийслэлд, аймаг нь сум, хотод сум нь, баг тосгонд, хот нь хороолол, хороонд нийслэл нь, дүүрэгт, дүүрэг нь хороонд хуваагдана” гэж өөрчлөх хэрэгтэй.
Түүнчлэн “Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийг ч шинээр найруулан өөрчлөх шаардлага үүснэ. Ийнхүү хот, тосгоныг Монгол Улсн Засаг захиргааны нэгжийн хувьд хүлээн зөвшөөрч, хороог тэдний хэмжээнд очих эрх зүйн үндэсийг бүрдүүлж өгсөнөөр засаг захиргааны шинэ бүтэц үүсэн бий болох үндсэн суурь нөхцөл бүрдэнэ. Ингэснээр аяндаа аймаг, сумд нь өөртөө хот тосгоныг багтаасан нэгжийн хувьд нэгдэн томрохоос өөр аргагүй болох бөгөөд харин хэрхэн нэгдэх нь түүхэн уламжлал нийгэм, эдийн засгийн судалгаа, хөгжлийн хэтийн чиглэл, зах зээлийн онол, хүн амын санал дээр тулгуурлан шийдвэрлэгдэх бүрэн боломжтой.
Монгол Улсын Үндсэн хуулийн 63.3-т “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын хэмжээ, зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно” гэсэн заалтыг үндэс болгон Хорооны тухай хуулийг тусад нь боловсруулж, баталж хэрэгжүүлэх хэрэгтэй байна.
ДҮГНЭЛТ
Дүгнэн үзэхэд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн анхан шатны буюу язгуур нэгж болох хорооны эрх зүйн орчин нь бүрдээгүй байна.
Иймээс Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн доод шатны нэгж болох хороог эрх зүйн бие даасан статус бүхий өөрийн төсөв, өөрийн эрх мэдэл, өөрийн зохион байгуулалт бүхий институт болгон хөгжүүлж, нутгийн удирдлагын чадавхийг сайжруулж, иргэний ардчилсан нийгмийн гол цөм болгон төлөвшүүлэх шаардлагатай байна. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн анхан шатны буюу язгуур нэгж болох хороог эрх зүйн бие даасан статустай болгосноор олон нийтийн оролцоо нэмэгдэж, нутгийн удирдлагын чадавхийг сайжирч, иргэдэд төрийн үйлчилгээ түргэн шуурхай, хүртээмжтэй ойртож улс орон хөгжих билээ.
Энэхүү өгүүллийн эцэст Засаг захиргааны нэгж хорооны эрх зүйн байдлыг боловсронгуй болгоход чиглэсэн дараах саналыг дэвшүүлж байна.
Үүнд:
-
Хорооны Иргэдийн Нийтийн Хурлын төлөөлөгчийг намаас биш хорооны нийт иргэдээс сонгодог болох
-
Хорооны Засаг дарга улс төрийн аливаа ажил, албан тушаал хавсран гүйцэтгэхгүй байх
-
Хорооны ИНХ-ын үйл ажиллагааны чадавхийг сайжруулж, түүнийг тогтмолжуулах
-
Хорооны ИНХ нь төсвийн ерөнхийлөн захирагч, Засаг дарга нь төсвийн шууд захирагч байхаар хуульчлах
-
Сум, дүүрэг, баг, хороо гэсэн удирдлагын харилцаа чиг үүрэг, бүрэн эрхийн хүрээнд явагдахыг тодотгон заасласан эрх мэдлийн зохистой хувиарлалт хийх
-
Аймгийн төвийн сумыг хот, дүүрэг, хороо болгож зохион байгуулах
-
Хорооны оновчтой зохистой хэмжээг тогтоох
-
Хороонд эрх мэдлийг шилжүүлж, төсөвтэй болгож ажиллах нөхцлийг сайжруулах
-
Хороог багтай харьцуулж байгаа өнөөгийн тогтолцоог өөрчлөх
-
Хорооны Засаг дарга ИНХ-ын Тэргүүлэгчдийн даргыг орон тооны болгох, тэдгээрийг ажиллах санхүүгийн эх үүсвэртэй болгох
-
Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж хорооны шинэ хувиарлалтыг бий болгох
-
Хорооны ИНХ болон Засаг даргын эрх хэмжээний зарим давхардлыг арилгаж, тодорхой зааглаж хуульчлах
-
Хорооны чиг үүрэг, эрх зүйн байдал, хорооны нутаг дэвсгэрийн хилийг тогтоох, өөрчлөх, үндэслэл журам, эрх зүйн үндэс, Иргэдийн Нийтийн хурлын Төлөөлөгчийн эрх зүйн байдал, хороог байгуулах, өөрчлөх, татан буулгах үндэслэл журмыг зохицуулсан засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж Хорооны тухай хуулийг боловсруулж батлах