Бид энэ удаа албан ёсны эрхтэй Japan Сarpet компанийг үүсгэн байгуулагч Б.Эрдэнэшагайтай ярилцлаа. Тэрээр Японд сурч байх хугацаандаа айл нүүлгэлтийн ажил хийж, анхны бизнесийн санаагаа олсон байна. Сургуулиа төгсөж ирээд Голомт банк, Таванбогд группт мэргэжлээрээ ажилласан ч хувийн бизнесийн амьдралаа хөөх болсон тэр өөрийн туулж мэдсэн туршлагаа залууст хуваалцсан юм.
ХАРАМСАХГҮЙН ТУЛ БИЗНЕСИЙН ГАРААГАА ЭХЛҮҮЛСЭН
Тэрээр, “Юун түрүүн бизнесийн үйл ажиллагаагаа танилцуулсан нь зөв болов уу. Манайх Японоос угсардаг дрож болон, хулдаас импортолдог байгууллага. 2013 онд би Японд сурч байсан юм. Энэ хугацаандаа цагийн ажил их хийдэг байсан. Гэр нүүлгэлтийн ажил хийж байхдаа оффиссын угсардаг дрожийг хараад яагаад монголд оруулж болохгүй гэж гэх бодол төрөн гол санаагаа авсан юм. Анх удаа бизнес хийж байсан учраас яаж хийхээ эхэндээ мэдэхгүй байсан. Японоос ирээд Голомт банк, Таванбогд группт ажиллаж үзсэн. Гэсэн ч хувиараа бизнес эрхлэхгүй л бол нэг л явцгүй. Цалингаас цалингийн хооронд амьдрах амар биш шүү дээ. Эргээд харамсахгүйн тулд бизнесээ эхлүүлсэн юм.
ПРИҮС 20 МАШИНАА БАРЬЦААЛЖ, ЭХЛҮҮЛСЭН БИЗНЕС…
Ингээд 2019 оноос зорилгынхоо үзүүрээс атгасан хэрэг. Аливаа ажлыг эхлүүлэх мэдээж амар биш. Санхүүгийн хувьд ч тэр хүнд. Яг л амьдралаа цэцэглүүлэх гээд хичээж байгаа залуу гэр бүлийн туулдаг л амьдрал шүү дээ. Памперсны мөнгөнөөс авахуулаад асуудлууд ар араасаа цуварч эхэлж байсан. Японоос авч ирсэн ганц хөрөнгө болох приүс 20 машинаа барьцаалж өнөөдрийн эхлэлийг тавьсан тухайгаа бодохоор сайхан байдаг юм. Долоон сая төгрөгөөр эхлүүлж байсан бизнесийн түүхээ эргээд сөхөхөөр маш их зүйлийг сурч, амжуулсан байна. Өөрийн гэсэн оффисын байр, 2-3 үзүүлэнгийн өрөөтэй болж чадлаа. Хүн өөрийн чаддаг зүйлээ хүн тултал нь хийх ёстой гэж би боддог. Гол нь тууштай байж чадвал ажил чинь чамайг түлхээд явчихна. Энэ зүйлээ олохын тулд ажил гололгүй хийж үзэх хэрэгтэй байх. Хүн өдөр бүр хийж байгаа зүйлийнхээ үр дүнг хүртдэг шүү дээ. Би үр дүнгээ одоо л хүртэж яваа .
АЛХАМ АЛХМААР УРАГШИЛЖ БАЙГАА ХҮНИЙГ ЦАГ ХУГАЦАА АЯНДАА ШАХААД ЭХЭЛДЭГ
Эхний хэдэн жил өдөр шөнийг ялгахгүй ажиллаж, өөрөө бүх л зүйлээ амжуулдаг байсан. Гэхдээ шантраагүй өдөр болгон хөдөлмөрлөсөн. Бүх зүйл цаг хугацаатай шүү дээ. Эхлүүлсэн ажлынхаа ирээдүйг харж чаддаг байх чухал юм шиг санагдсан. Тэгж байж шантрахгүй урагшилна. Аливаа зүйл багаас эхэлдэг шүү дээ. Бага гэлтгүй сэтгэлээсээ сайн хийх нь чухал. Алхам алхмаар урагшилж байгаа хүнийг цаг хугацаа аяндаа шахаад эхэлдэг юм. Цаашлаад харилцагчид шахаж эхэлнэ. Зүгээр суулгахгүй шүү дээ. Бизнес маань амжилттай яваагийн гол түлхэх хүч бол харилцагчид байдаг. Илүү хичээж ажиллах ёстойг, боломж байгааг үргэлж харуулдаг.
Japan Carpet нь 1857 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж байгаа. Япондоо топ гурван байгууллагын нэгт багтдаг. Манай компанийн хувьд дан дрож, хулдаас биш машины шалавч, хөл бөмбөгийн талбайн шал үйлдвэрлэдэг. Япон дрожны давуу тал нь гал дэмжихгүй, ус чийг нэвтрэхгүй, цахилгаанжихгүй нян бактерт тэсвэртэй. Оффиссын болон гэрийн зориулалттай байдгаас гадна бохирдсон хэсгээ салгаж цэвэрлэдэгээрээ онцлог. Нүүдэл суудал болоход салгаж аваад зөөчинхө. Хөнгөн чанартай материалаар бүтээгдсэн. Бид угсардаг дрожноос гадна дэлхийн чанартай бүтээгдэхүүнүүдийг цаашид монголд оруулж ирэх зорилго тавьсан байгаа.
JAPAN CARPET 54-99 МЯНГАН ТӨГРӨГИЙН ҮНЭТЭЙ
Үнийн хувьд зах зээлийг судалж, хамгийн боломжит үнээ санал болгож байгаа. 1м.кв-ийн үнэ нь 54 мянган төгрөгөөс 99 мянган төгрөгийн хооронд худалдаалж байгаа. Иений ханш өсөж байгаа ч аль болох үнээ тогтвортой байлгах тал дээр анхаарч байгаа. Таван жилийн өмнө зарж байсан үнэ өөрчдөгдөөгүй. Хэмнэж болох бүх зардлаа хэмнэж байгаа. Бизнесээ эхлүүлсэн, оффисоо засаж байгаа залуус та бүхэн зориод ирээрэй. Нэгнээ дэмжиж хамтарч ажиллахад бэлэн шүү. Залуусыг шантрахад хүргэдэг гол зүйл нь нэгнээ залилах мэхлэх асуудал гэж хардаг. Бид нэгэндээ итгэж, итгэлийг нь дааж байж урагшилна гэдгийг хэлмээр байна.
Hudulmur b saihan setgeltei zaluu daa