Одоогоос яг 83 жилийн өмнө 1941 оны долоодугаар сарын 27-ны өдөр Монгол Улсын ерөнхий сайд А.Амар ЗСБНХУ-ын нийслэл Москва хотод цаазаар авхуулжээ.
Монгол төрийн мэргэн сайд, нэрт түүхч, судар бичгийн хүрээлэнг (ШУА) үндэслэгчдийн нэг А.Амар нь Түшээт хан аймгийн Эрдэнэ дайчин вангийн хошуу өнөөгийн Булган аймгийн Хангал сумын Агданбуу тайжийн гэрт мэндэлсэн байдаг.
Тэрбээр бүхий л амьдралаа Монгол Улсын тусгаар тогтнолд зориулж, Монголын түүхийг судалж Монголын түүх нэртэй ном хэвлүүлж, гурав дагч улс орнуудтай харилцах бодлого явуулсан юм.
Тэрбээр хоёр удаа ерөнххий сайдаар ажилласан.
Хамгийн сүүлд 1936-1939 онд ерөнхий сайдаар ажиллаж хэлмэгдүүлэлт нэртэй их хядлагыг чадлын хэмжээнд эсэргүүцсэн байдаг.
А.Амар нь 1939 оны гуравдугаар сард баривчлагдан ЗХУ-д ачигдан Москвагийн ойролцоо байдаг Бутырскийн шоронд хоёр жил тарчилсан.
Монгол төрийн ерөнхий сайдын цаазаар авхуулхынхаа өмнө өөрийн сүүлчийн үгээ хэлсэн тэмдэглэгдэн үлдсэн байна.
Тэрбээр: БНМАУ хэрэв тусгаар тогтносон улс юм бол яагаад намайг Зөвлөлтийн шүүх шүүж байгаа юм бэ.
Би Монголын ард түмэндээ хайртай, би Оросын ард түмэнд элэгтэй, харин “улаантан”, тэдний засагт дургүй.
Хэтээсээ том улс үндэстэн бага буурай улс үндэстнийг түрэмгийлэн эзэлж, удирдагчдыг нь барьж хорьдог.
Яг ийм маягаар ЗХУ Монгол Улсад хандаж байна. Түүний тод жишээ нь миний бие буюу” гэжээ.
Түүнээс хойш 15 жилийн дараа ЗСБНХУ-ын Дээд шүүхийн цэргийн коллеги 1956 оны 12 дугаар сарын 15-ны хуралдаанаар А.Амарт оногдуулсан хэргийг хэрэгсэхгүй болгосон юм.
Харин Монголд 1962 онд түүнийг цагаатгасан байна .