Монгол Улсын хөгжлийн тулгамдсан асуудлыг хурдтай шийдвэрлэхийн төлөө МАН, АН, ХҮН нам хамтарсан засгийн газар байгуулахаар тогтож, гарын үсэг зурлаа. Тэгвэл энэ нь төсвийг үрэлгэн зарах, улсын төсвийн хөрөнгөд цэвдэг сэтгэлээр хандах, дундуур нь гувчуулах зэрэг асуудлын үндэс болох талаар Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүн Р.Ринчинбазар хэлж байна.
Тэрээр, Энэ бүхнийг санаанаасаа хэлж байгаа юм биш. Авлигатай тэмцэх газрын нэр бүхий албан тушаалтнууд ч энэ тухай хэлж байсан.
Хоёрдугаар асуудал нь төлөвлөлтөд гардаг. Төсвийг хэр оновчой хуваарилдаг вэ. Өнгөрсөн гашуун туршлагууд байна. Сангийн яамны боогоод ороод ирсэн төсөв УИХ дээр юу ч биш болдог. Улсын төсөв батлах үед УИХ дээр сөрөг хүчин гэж байхгүй болдог. Олон жил давтагдсан асуудал.
“Миний сургууль унавал чиний соёлын төв унана. Миний худаг унавал чиний дотуур байр унана” гэдэг. Барьцаатай, бүгдээрээ нийлээд хөрөнгийг тарааж цацдаг.
Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн тухайд, төсвийн тодотгол, дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл, улсын жилийн хөгжлийн төлөвлөгөө зэрэг олон юманд саналаа илэрхийлэх, дүгнэлт гаргах эрх бий. Хүлээж авах эсэх нь УИХ-ын бүрэн эрхийн асуудал. Бидний саналыг хүлээж авч ч болно, хүлээж авахгүй байж ч болно.
Гурван нам эвсэх нь тодорхой болсон байна, эвслийн Засгийн газар байгуулагдах юм байна. Хэн сөрөг хүчин хийх юм бэ гэж.
Төсвийн тогтвортой байдлын зөвлөл бол тодорхой хэмжээнд сөрөг хүчний үүрэг гүйцэтгэх шаардлага тулгарч байна.
Бидний дуу хоолой хаана хүрэх юм, тэрийг тоох уу үгүй юу гэдэг нь жичдээ асуудал. Бид нар гар хумхин суухгүй, болохгүй байгаа зүйлийг гаргаж тавина. Төрийн аудитад тодорхой эрх хэмжээний эрх үүрэг байгаа, хамтарч ажиллана” гэлээ.