Төсөв 2025: Сангийн сайдын “Б” төлөвлөгөө
Үндэсний эвслийн тэргүүн Н.Номтойбаяр сонгогчдод талархлаа илэрхийлж, мэдэгдэл хийлээ.
Тэрээр, “ Тэнцвэргүй тулаанд өрсөлдөнө гэдэг амаргүй. Хууль, хүчний байгууллагаас алхам тутамд дэгээ тавьсан. Өрсөлдөөн нэртэй хүч тэнцвэргүй сонгууль боллоо. Үнэндээ өрсөлдөх ямар ч боломж олгосонгүй. Монголын сонгууль дахин элдэв луйваргүй байх тогтолцооны төлөө Үндэсний эвсэл ажиллах болно гэдгийг мэдэгдье. Үндэсний эвслийн үйл ажиллагаа дөнгөж эхэлж байна. Бид УИХ-ын босгыг хуульд заасны дагуу давж багагүй хэдэн суудал авах болзол хангалаа. Шулуухан хэлэхэд, би хулгайч нарт өс зангидна” гэв.