Хөгжлийн түүчээ хот
Монгол Улсын хүн амын тал орчим нь буюу 1,7 сая хүн амьдран суудаг Улаанбаатар хот бидний хөгжлийн нэгэн зангилаа билээ. Нийслэлд тулгамдаад буй асуудлыг шийдэх нэгдсэн бодлого боловсруулан хиймэл оюун ухаан, технологийн дэвшлийн тусламжтайгаар түргэн хэрэгжүүлэхийг бид зорьж байна. Ингэхдээ хөдөө орон нутгийн хөгжлийг орхигдуулахгүй тухайн бүс нутагт зохицсон үйлдвэрлэл үйлчилгээг хөгжүүлэн, аялал жуулчлалыг төрөлжүүлэх юм. Монголынхоо хаана ч байсан тав тухтай, аюулгүй, хүсэл тэмүүлэл дүүрэн амьдрах орчныг бүрдүүлэхийн төлөө ажиллах болно.
Ухаалаг хотын цогц, шинэ төлөвлөлтийг хэрэгжүүлнэ
Бухимдалгүй, тав тухтай амьдрах орчин
1. Аж үйлдвэрийн бүсүүдийг салбар чиглэл бүрд төлөвлөн, олон төвт хот болгон өргөжүүлнэ.
2. Хог хаягдлаа дахин боловсруулдаг, ногоон орчинтой, нийтийн ахуйн үйлчилгээ бүгд 20 минутын зайд байдаг хот болно.
3. Хотын хуучин төвийн өнгө төрхийг алдагдуулалгүйгээр шинэ төв Яармаг, дэд төвүүдийг хөгжүүлж, дагуул хотуудын ерөнхий төлөвлөгөөг батлан хэрэгжүүлнэ.
4. Сэргээгдэх эрчим хүчийг дэмжсэн, утаагүй, үндэсний онцлог бүхий архитектурын онцлог шийдлээр гэр хорооллыг дахин төлөвлөнө.
Хүртээмжтэй нийтийн тээвэр
Нийтийн тээврийг хувьдаа унаатай мэт хүртээмжтэй хөгжүүлж, явган зам, дугуйн замыг өргөжүүлнэ.
Гамшгийн эрсдэлгүй хот
Газар хөдлөлтөд тэсвэртэй байхаар бодож барилгуудын чанарыг баталгаажуулж, ус, эрчим хүчний асуудлыг цогцоор нь шийднэ.
Газар доорх хот
Хотын газар доорх инженерийн дэд бүтцийг солих зорилгоор иргэдийг тавгүйтүүлдгийг болиулж, газар доорх хотын төлөвлөлтийг хэрэгжүүлнэ.
хог боловсруулах үйлдвэрээс гадна хүүхдүүдийг бага наснаас нь хогоо ангилах талаар зааж сургах хэрэгтэй байна хогийг хэзээ боловсруулж тэндээс ашиг олох вэ гэвэл ангилж хаяж сурсан цагтал