Хууль vc_row]
Эмэгтэй хүн боловсрол, мэдлэгтэй байж гэмээнэ тэр хэрээр өөрийн сонгосон ажил мэргэжлийнхээ салбарт манлайлагч байж чаддаг. Хэн нэгний амьдралд зөв чиглүүлж луужин нь болдог хүмүүс бол яахын аргагүй гэр бүлийнхэн байдаг билээ. Тэгвэл спортын салбарт тамирчны замналаар амьдралын гараагаа эхлүүлэх байсан ганц охин дүүгээ Хууль зүйн салбарт хөрвүүлж луужин нь болж чадсан айлын ууган ахын ач гавьяа их. Ах нь дүүгээ дасгалжуулж хууль зүйн салбарт тод өнгө, манлайлагч болгож чадсан нь охин дүүгийнх нь гол бахархал.
“Хөрөг” нэвтрүүлгийнхээ энэ удаагийн дугаарт Хуульч, өмгөөлөгч Дагдангийн Одонтунгалаг хэмээх галтай, цогтой, тамирчин-хуульч бүсгүйг урин ярилцлаа.
-Сайн байна уу? Манай уншигчдад өөрийгөө танилцуулна уу?
-Сайн байцгаана уу?. Намайг Дагдангийн Одонтунгалаг гэдэг. Хуульч мэргэжилтэй. Эцэг эхээс наймуулаа, айлын тав дахь бага охин. Дээрээ гурван ах, нэг эгч, доороо нэг дүүтэй. Ах нар маань, гэр бүлийнхэн бүгд тамирчид. Сагсан бөмбөг тоглож, спорт зааланд хүүхэд нас минь өнгөрсөн. Энэ ширээний теннисний спортыг бараг нэгдүгээр ангиасаа тоглосон байна.
-Яагаад хуульч мэргэжлийг сонгон суралцаж, энэ чиглэлээр ажиллах болов?
-Бид нар 10 жилээ төгсөөд элсэлтийн шалгалт өгдөг шүү дээ. Тухайн үед би 10-р ангиа төгсөхөөсөө өмнөх жил урилгаар Биеийн тамриын дээд сургуульд элсэн суралцах урилга авсан байлаа. Тэгээд яг төгсөх жилдээ би өөрөө чадлаараа үзнээ гээд лсэлтийн шалгалт өгөөд тэнцсэн. Тамирынхаа дээдийг төгсөөд тэр чиглэлээр олимпын аварга болно гээд хүүхэд насанд их гоё мөрөөдөлтэй явдаг байлаа. Гэтэл энэ мөрөөдөлдөө татагдаад спортын хүн болноо гэж мөрөөдөж байхад миний том ах надад дасгалжуулагч хийсэн. Юу хийсэн бэ гэхээр ганц охин дүүгээ спортоор явуулахгүй ээ. Миний дүү төдийгөөс өдий хүртэл хар багаасаа л чамайг спортоор хүмүүжүүллээ. Ганц охин дүүгээ бид нар хуульч болгоно. Энэ бол чиний ирээдүйн замнал. Тэгээд ч аав, ээж хоёр маань энгийн ардын хүүхдүүд байсан. Ах нь чамайг энэ сургуульд орох бүх нээлтийг чинь хийгээд бүх номыг чинь авч өгнө. Нэг жил өнжихдөө сургуульд орох шалгалтад сайн бэлдээд МУИС-ийн хуулийн сургууль авах хэрэгтэй. МУИС-ийг сонгож авч чадвал чини аз, тиймээс тэр мэргэжлээрээ амьдар. Харин энэ спортыг дагалдах байдлаар аваад хүн амьдарч болдог юм гэдгийг миний том ах хэлсэн.
-Тэгэхээр угаан ахынхаа захиасыг биелүүлэн шалгалтаа амжилттай өгч, сургуульдаа тэнцжээ?
-Тийм. Тухайн үедээ би сэтгэл санаагаар унаж байсан. Ах яагаад ингээд байгаа юм. Тэгээд ахынхаа зөвлөгөөний дагуу, зөвлөмжийг нь аваад МУИС-д элсэлтийн шалгалт өгөхөөр бэлтгэж авч өгсөн 28 номыг өдөр шөнөгүй уншин судалж, тэнцээд хоёроор гарч байлаа. Ингээд л МУИС-ийн Хууль зүйн сургуульд элсэн орсон доо. Ахын минь хэлснээр эмэгтэй хүн боловсролтой байх ёстой. Боловсролтой байж тэр хэмжээгээр өснө дэвжинэ, тэр хэмжээний ханиа сонгоно гэдэг энэ ойлголтыг надад өгсөн. Тэгээд өнөөдрийг хүртэл тууштайгаар энэ ажил мэргэжилдээ туршлага хуримтлуулаад олон жилийг зарцуулаад, энэ мэргэжлийг сонгосондоо сайхан ханьтайгаа учраад гэр бүлээ цогцлоогоод явж байгаадаа маш их баяртай байдаг.
-Та багаасаа л спортоор тэр дундаа ширээний теннисээр амжилттай хичээллэж байна. Тамирчин-Хуульчийн хувьд та хуулийг ширээний теннис рүү хэрхэн хөрвүүлж нэг өгүүлбэрээр тодорхойлох вэ?
-Хуульчтай холбоход ерөөсөө л ракет шүү дээ. Хууль тас няс цохино. Бөмбөг ойно, хууль бол ерөөсөө л тас няс байх ёстой. Гэхдээ хаана нь эргүүлэх үү, хаана нь цохих уу, хаана нь даллах уу энэ бол мэдрэмж. Зөөлөн байх мэдрэмж. Энэ маш чадвар, энэ бол хуульчийн тэсвэр тэвчээр, хатуужил, мэдлэг чадвар.
-Магад өнөөдөр та Шүүх хурал дээр өмгөөллийн албаа гүйцэтгээд ажиллаж байна. Ялалт нэг өдөр байхад ялагдлыг бас дагуулдаг?
-Өнөөдөр суралцаагүй зүйлээ маргааш суралцдаг. Өнөөдөр ялагдсан ч маргааш би ялахын төлөө бэлтгэл хийж хичээдэг. Өөрийгөө бэлтгэдэг, хурцалдаг, цаг гаргадаг. Юун дээр алдав, өөрийгөө юун дээр хөгжүүлэх вэ, яаж зөв болгох вэ гэдэг өнцөгийг суулгасан гэх юмуу. Тэгээд яг энийг, энэ ширээний теннисний спортыг, сагсны спортоор хичээллэснээр ялж, ялагдаад сурчихаар амьдрал дээр ч адилхан, ажил дээр ч адилхан гоё суулгадаг. Тэгээд үүнийг яг ажил амьдралтайгаа нийцүүлдэг.
-Таны хувьд завгүй хэмнэлээр амьдардаг хүн. Албан ажлаа амжилттай хийж бүтээсэн ч, бат бөх үнэ цэнтэй гэр бүлийн байдлаа хадгалж авч явах нь ээж хүний, гэргий хүний үүрэг байдаг?
-Гэр бүлтэй байнаа гэдэг чинь гэр бүлээ бүтэн авч явж байна гэсэн үг. Ер нь аавю, ээж болно гэдэг үр хүүхдийнхээ өмнө хүлээсэн маш том хариуцлага. Тэгэхээр мэдээж ханийгаа хүндэтгэж, дээдэлж байж, ноён нуруугаа хүндэлж байж айлын голомт сэргэг байдаг. Үр хүүхэд тэр хэмжээгээр сийрэг, сэргэлэн байдаг. Яг үлгэрлэж өссөн хүн, үглэж өссөн хүн хоёрын ялгаа өөр. Тэгэхээр миний ээж ингээд үлгэрлэчихсэн учраас Монгол эмэгтэй гэдэг ёс уламжлалыг надад өвлүүлчихсэн. Үүгээрээ ч би яг л ханийгаа ээж шигээ, ээж маань аавыг яаж хүндэтгэж байсан шиг ханийгаа тэгэж хүндэтгэж дээдэлдэг. Би их гэр бүлсэг хүн. Амьдралдаа хамгийн зөв алхмыг хийсэн азтай эмэгтэй гэж өөрийгөө тодорхойлдог. Ханийгаа зөв сонгосон. Миний өнөөдөр цог золбоотой, өөртөө итгэлтэй өдий зэрэгт байгаагийн үндэс бол миний хань. Намайг дандаа сэтгэл дүүрэн явуулдаг. Амар амгаланг эрхэмлэдэг. Ямар нэгэн байдлаар илүү зүйлд шунадаггүй, байгаадаа л их талархдаг хүн дээ. Энэ философи нь анх үерхэж байхад ч байсан, одоо хүртэл байгаа. Түшигтэй ханьтай байна, ханиа зөв сонгоно гэдэг бол эмэгтэй хүний амьдралын 100 хувь гэж би боддог.
Ярилцсанд баярлалаа.