Налайх дүүрэгт менингококкт халдварын шинэ тохиолдол бүртгэгдлээ
“Галзуу хулгана” тоглоом дээр суугаад бууж ирэхдээ нас барсан гэх мэдээллийг шалгаж буй талаар Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвөөс мэдээллээ.
Тодруулбал, Цагдаагийн байгууллагад 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдөр 15 цаг 54 минутад Сүхбаатар дүүргийн хорооны нутаг дэвсгэрт байх “Үндэсний соёл амралтын хүрээлэн”-д 18-19 орчим насны иргэн “Галзуу хулгана” тоглоом дээр суугаад бууж ирэх үедээ нас барсан байдалтай байна” гэх мэдээллийг ирүүлсэн.
Уг дуудлага мэдээллийн дагуу нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн газрын жижүүрийн шуурхай бүрэлдэхүүний алба хаагчид хойшлуулшгүй ажиллагааг явуулж байна. Хүүд эмнэлгийн тусламж яаралтай үзүүлсэн ч нас баржээ.