Нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол /Нийслэлийн нийтийн тээврийн парк шинэчлэх шаардлагын хүрээнд 2023 онд худалдан авсан автобусны худалдан авах ажиллагаанд хяналт шалгалт хийх/ үргэлжилж байна.
Тэнүүн-Огоо ХХК ерөнхий нягтлан бодогч Эрэгмаа: Манай компанийн дөрвөн объект бүхий бааз байгууламжийн үл хөдлөх хөрөнгийг нийт 75.3 тэрбумаар үнэлж, хөрөнгөө хүлээлцэж байгаа. Энэ нь Солонгос руу шилжүүлсэн 77.2 тэрбум төгрөгийн хохирлыг барагдуулж улсад төлж байгаа мөнгө юм. Зөрүү мөнгөнд нь хөрөнгө барьцаалж бүх өрийг бүрэн барагдуулсан.
Тэнүүн Огоо ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Эрдэнэбат : 100 автобус манай компанийн зогсоолд хадгалагдаж байгаа. Шугамд ажиллуулна гэсэн шийдвэр байхгүй.
Манай компани хохирлын үнэлгээний төлбөрт компанийн бүх үл хөдлөх хөрөнгүүдээ шилжүүлж, хохирол барагдуулж байгаа учраас цаашид үйл ажиллагаагаа явуулахгүй, нийтийн тээврийн үйлчилгээ явуулах боломжгүй болж байгаа.
Үлдсэн 94 автобус цаашид орж ирэхгүй. Daewoo компаниас шилжүүлсэн автобусныхаа төлбөрийг буцаан нэхэмжлэхээр шийдвэрлэсэн.