Төсөв 2025: Сангийн сайдын “Б” төлөвлөгөө
Нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол /Нийслэлийн нийтийн тээврийн парк шинэчлэх шаардлагын хүрээнд 2023 онд худалдан авсан автобусны худалдан авах ажиллагаанд хяналт шалгалт хийх/ үргэлжилж байна.
Шинжээчийн дүгнэлт:
- “Тэнүүн-Огоо” компани гадаад руу 111 тэрбум төгрөг шилжүүлсний дараа дансандаа үлдсэн мөнгийг маш ихээр бэлнээр авдаг байж.
- “Тэнүүн-Огоо” ХХК, “Эм Эс И Партнерс” ХХК, “Грийн энержи моторс” ХХК-ийн эрх бүхий албан тушаалтнууд болон банкнаас бэлэн мөнгө авсан итгэмжлэл бүхий иргэдээс тодруулга авах шаардлагатай.
- “Тэнүүн-Огоо” ХХК хүсэлт гаргаж, Голомт банкаар 2023 оны гуравдугаар сарын 6-ны өдөр 8.2 тэрбум төгрөгийн гүйцэтгэлийн баталгаа гаргуулсан байна.
- Голомт банк баталгаа гаргахдаа 18.6 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий нийт 20 ширхэг үл хөдлөх хөрөнгө, эзэмших эрхтэй газрыг хамт барьцаалжээ.
- 2023 оны гуравдугаар сарын 6-ны өдөр Голомт банк гүйцэтгэлийн баталгаа гаргасан тул гэрээний тусгай нөхцөлийн 7.1 дэх хэсэгт заасан урьдчилгаа төлбөр 81.7 тэрбум төгрөг олгож өгнө үү гэх хүсэлтийг “Тэнүүн-Огоо” ХХК-аас Нийтийн Тээврийн Газарт гаргаж, тухайн өдрөө НЗДТГ болон Сангийн Яаманд энэ хүсэлтийг уламжилж өгөхийг хүссэн байдаг.
- Сангийн Яам дээрх хүсэлтийг судалж үзээд санхүүжилтийн эрхийг нээсэн.
- Улмаар 81.7 тэрбум төгрөгийн 30 хувийн урьдчилгааг олгосон байгаа юм. Энэ 30 хувийн урьдчилгааг “Тэнүүн-Огоо” компани хоёр газар руу шилжүүлсэн. Тодруулбал Daewoo автобус болон цахилгаан автобус нийлүүлэгч гадаадын хоёр компанид хувааж 30 хувийн урьдчилгааг шилжүүлжээ.
- 2023 оны гуравдугаар сарын 9-нөөс есдүгээр сарын 29-нийг хүртэл нийтдээ 272.2 тэрбум төгрөгөөс 134.6 тэрбум төгрөгийг “Тэнүүн-Огоо” компанид олгосон байна.
- Улсын төсвөөс санхүүжсэн 134.6 тэрбум төгрөгөөс “Тэнүүн-Огоо” компани нь гадаадын нийлүүлэгч компаниудад 111 тэрбум төгрөгийг шилжүүлсэн байдаг.