Нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол /Нийслэлийн нийтийн тээврийн парк шинэчлэх шаардлагын хүрээнд 2023 онд худалдан авсан автобусны худалдан авах ажиллагаанд хяналт шалгалт хийх/ үргэлжилж байна.
Шинжээчийн дүгнэлт: Төсвийн ерөнхийлөн захирагч Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга худалдан авах ажиллагааны эрхийг шилжүүлэхдээ худалдан авах хуулийн 48 дүгээр зүйлийн 48.4 дэх хэсэгт заасан “төсвийн ерөнхийлөн захирагч нь улсын төсөв батлагдсанаас хойш ажлын 10 өдрийн дотор худалдан авах бараа, ажил, үйлчилгээний нэгдсэн төлөвлөгөөг баталж, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ” гэж заасныг зөрчсөн байна.
2023 оны Улсын төсөв батлагдсанаас хойш нээлттэй тендер шалгарууллатын журмаар тус төсөл арга хэмжээний гүйцэтгэгчийг холбогдох хуульд нийцүүлэн ил тод нээлттэй, тэгш өрсөлдөх боломжоор ханган шуурхай зохион байгуулах боломжтой байжээ.
Автобус худалдан авах үйл ажиллагаа төрийн болон албаны нууцын тухай хууль, Үндэсний аюулгүй байдлын тухай хуульд заасан холбогдох заалтуудад нийцэхгүй байна.