С.Баярцогт, Б.Батбаяр нарыг ХЗДХ-ийн дэд сайд Б.Солонгоо Оюутолгой төслийн гэрээний асуудлаар мэтгэлцээнд дуудлаа.
Тэрээр энэ талаар, “Оюутолгой төсөлтэй холбоотой асуудал хөндөхөөр улсаа Венесуэл болгох гэлээ, гадаадын хөрөнгө оруулагчийг хөөх нь гэх мессеж өгдөг бүлэг хүмүүс байдаг. Хөрөнгө оруулалтын гэрээний асуудал, алдааг ярьж байж бид засаж сайжруулна. Ямар ч асуудалгүй, төгс гэрээ байгуулаагүй. Маргаан үүсгэсэн олон асуудал бий.
С.БАЯРЦОГТ таныг халз мэтгэлцээнд урьж байна. Оюутолгой төсөл, гэрээний асуудлыг нээлттэй ярилцья. Танай талаас сонгуулийн улс төр хийх гэж байна гэсэн мессеж их гаргах болжээ.
P.S. БААБАР та олон жил Оюутолгой төсөлтэй холбоотой асуудлаар Рио Тинтог өмөөрсөн. Таныг бас мэтгэлцээнд урьж байна. Хөрөнгө оруулалтын гэрээний лоббиг хийсэн Дэлхийн өсөлт байгууллагаас авсан төлбөрийн баримтуудаа авчрахыг хүсье” гэжээ.