Ариг банкнаас 2024 оны дөрөвдүгээр сарын нэгнээс энэ оныг дуустал хугацаанд зарласан Аригтай хадгалаад 100 сая төгрөгийн азан болоорой хадгаламжийн аяны эхний шатны урамшууллын эздийн урамшууллыг гардууллаа.
Ариг банкны маркетингын менежер Б.Нямбаяр: Аяны 9 сарын хугацаанд сар болгон 60 гаруй харилцагч тодорно. Аяны хугацаанд нийт 500 гаруй харилцагч тодорно. Жилийн эцэст 1 харилцагч маань 100 сая төгрөгийн эзэн болохоор энэ аян маань үргэлжилж байна. Өнөөдөр бид эхний шатны харилцагчдынхаа урамшууллыг олголоо.
Учир нь ариг банкийг сонгон үйлчлүүлээд хугацаатай хадгаламж нээгээд өөртөө хуримтлалтай болж байгаа харилцагчдынхаа тухайн зан төлвийг нь урамшуулж байгаа нэг хэлбэр юм.
Нэг үе шатанд гурван сая төгрөгийн нэг азтан, сая төгрөгийн гурван азтан, 500 мянган төгрөгийн долоон азтан, урамшууллын эрхийн сүүлийн дөрвөн орон таарсан бүх харилцагчийг 50 мянган төгрөгөөр урамшуулж байгаа.
Аян үргэлжлэх 9 сарын хугацаанд Улаанбаатар хот, дархан эрдэнэтэд байрлах салбар нэгжээр шинээр 50 мянган төгрөгөөс дээш дүнгээр хадгаламж нээлгэх, эсвэл хуучин хугацаатай хадгаламждаа 50 мянга төгрөгийн орлого хийх, таны хугацаатай хадгаламж дууссан тохиолдолд 6 сараас дээш хугацаагаар сунгасан тохиолдолд таны 50 мянган төгрөг тутамд 1 урамшууллын эрхтэйгээр аянд оролцох юм. Ингэснээр танд 16,5 хувийн хүүтэйгээр мөнгөө хадгалуулаад, азтан болох энэ боломжийг ариг банкнаас “Аригтай хадгалаад 100 саяын эзэн болоорой” урамшуулалт аянаараа олгож байна.