Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
2024 оны УИХ-ын сонгуульд нийслэлээс нэр дэвших, хүсэлтээ илэрхийлсэн МАН-ын эмэгтэй гишүүдийг танилцуулж байна.
Баянзүрх дүүргээс Х.Булгантуяа, Л.Нинжжамц нар нэр дэвшинэ.
- Х.Булгантуяа нь 2016 оноос Сангийн дэд сайд, 2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2023 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга, 2023 оноос Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар ажиллаж байна
- Харин Л.Нинжжамц өмнө нь Монголын сонины холбооны гүйцэтгэх захирал, Монгол Улсын Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга, Монголын Үндэсний Олон Нийтийн Радио, Телевизийн ерөнхий захирал зэрэг албан тушаал хашиж байсан юм.
Сонгинохайрхан дүүрэгт П.Анужин, Б.Жаргалмаа, Ч.Номин нар нэр дэвшинэ.
- П.Анужин нь “Монгол тулгатны 100 эрхэм” төслийг санаачлан хэрэгжүүлэгч, “100 чухал сэдэв” ТВ контент санаачлан хэрэгжүүлэгч, “МонГал товчоон” төслийг санаачлан хэрэгжүүлэгч, “70/76” ТВ контент хэрэгжүүлэгч. Тэрээр 2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2022 оноос Монгол Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны даргаар ажиллаж байна.
- Харин Б.Жаргалмаа нь сэтгүүлч мэргэжилтэй. Монгол ТВ, “Ийгл” ТВ, UBS ТВ-д сэтгүүлчээр, 2004-2020 онд “Ийгл” ТВ-ийн сэтгүүлч, дэд захирал, 2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүнээр ажиллаж байна.
- Ч.Номин нь 2011 оноос 2021 он хүртэл Монгол HD телевизийн захирлаар ажиллаж байсан. 2021 оны нэг дүгээр сарын 29-нд Соёлын сайдаар ажиллахаар томилогджээ.
Сүхбаатар, Чингэлтэй дүүргээс Ц.Мөнхцэцэг, С.Даваасүрэн, О.Номинчимэг, М.Оюунчимэг нар нэр дэвшинэ.
- Ц. Мөнхцэцэг 2018-2019 онд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх, 2019-2020 онд Стратеги академийн захирал, 2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүнээр ажиллаж байна.
- Хуульч О.Номинчимэг нь 2021-2022 онуудад УИХ-ын Тамгын газар, Тэргүүн дэд дарга, 2022 оноос УИХ-ын даргын зөвлөхөөр ажиллаж байгаад Нийслэлийн Засаг даргын орлогчоор томилогдсон. Үндсэндээ УИХ-ын дарга Г.Занданшатарын удирдлагад 2021 оноос хойш ажилласан байна. 2011-2016 онд Хоган Ловеллс Монголиа компанийн ахлах хуульч, 2019-2021 онд нмгөөллийн “Номин энд Адвокатс” ХХК-ийн захирлаар ажиллаж байгаад төрийн алба руу шилжсэн. АНУ, Японд мэргэжил эзэмшжээ.
- С. Даваасүрэн Англи, АНУ-д эрдмийн зэрэг хамгаалж, МУИС-д эдийн засгийн онолын тэнхимд багш, дэд профессор, тэнхимийн эрхлэгчээр ажиллаж байсан тэрээр 2016-2019 онуудад Санхүүгийн Зохицуулах Хорооны даргаар ажилласан юм. Энэ хугацаанд Монголын санхүүгийн зах зээл тоон үзүүлэлтийн хувьд ч, чанар агуулгын хувьд ч огцом үсрэлтийг үзүүлж, түүний удирдлага дор урт хугацаанд ч үр өгөөжөө өгөхүйц олон хөтөлбөр амжилттай хэрэгжсэн хэмээн дүгнэх нь бий.
- М. Оюунчимэг Монгол ардын намын Нарийн бичгийн даргаар ажиллаж, 2015 онд “Монголын мэдээ” агентлагийн захирал, 2016 оноос Монголын хөгжлийн стратегийн хүрээлэн УЗ-ийн гишүүн, 2016-2020 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн. 2020-2022 онд Монгол Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны даргаар ажилласан.
Мөн Баянгол дүүрэгт Г.Гангамөрөн, Б.Сэмжидмаа нар дэвшинэ.
- Г. Гангамөрөн нь “World” телевизэд захирал, Засгийн газрын хэрэг эрхлэх газарт ерөнхий сайдын зөвлөхөөр ажиллаж байсан. Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч.
- Түүнчлэн одоогийн Баянгол дүүргийн ИТХ-ын дарга Б.Сэмжидмаа нэр дэвших юм.