Говь-Алтай аймгийн цагдаагийн газрын алба хаагчид бүлэглэн хүчингийн гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй хэргийг шалгаж байна.
Тодруулбал аймгийн цагдаагийн алба хаагч байсан ахлагч Т, ойрын хамаатан болох насанд хүрээгүй нэгдүгээр курсын оюутан охиныг удаа дараа хүчирхийлж байсан гэх мэдээлэл байгаа.
Сэжигтэн Т нь хоёр цагдаагийн алба хаагчтай бүлэглэн уг гэмт хэргийг үйлдсэн байж болзошгүй. Хэрэгт холбогдсон цагдаа нарын дунд тухайн сумын хэсгийн төлөөлөгч Б оролцсон гэх мэдээллийг эх сурвалжууд хэлжээ.
Хохирогч охины эцэг эх нь малчин. Тэрээр орон нутгаас аймгийн төв рүү сурахаар ирээд, хүчирхийллийн золиос болсон байж болзошгүй.
Эх сурвалж: Алтай ТВ
Бид асуудалтай холбогдуулан ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн мэргэжилтэн н.Баярбилэгээс асуудлын талаар тодрууллаа.
н.Баярбилэг: ЦЕГ дээр хэрэг гуравдугаар сарын эхээр бүртгэгдсэн. Одоогийн байдлаар шалгалтын ажиллагаа явуулж байна. Сэжигтэн Т цагдаагийн алба хаагч биш. Өмнө нь цагдаагийн байгууллагад ажиллаж байсан нь үнэн. Хэрэгт холбогдсон гэх бусад цагдаа нарын талаар тодорхой мэдээлэл байхгүй гэлээ.