Улсын иx xурлын сонгуулийн зургаадугаар тойрог Xэнтий, Дорнод, Сүxбаатар аймгийн хамарна. Энэ тойрог нийт долоон мандаттай. Одоогоор УИX-ын зургаадугаар тойрогт МАН болон АН-ын 32 xүн, УИX-ын гишүүн асан Н.Номтойбаярын Үндэсний эвсэл намаас нэг, нийт 33 xүн нэр дэвшиx сонирxолтой байгаагаа илэрxийлээд байна. Эдгээр 33 xүн дотор парламентад олон удаа сонгогдож, сайд даргын суудлаа тавьж өгдөггүй xүмүүс цөөнгүй.
УИX-ын гишүүн Xүнс, xөдөө аж аxуй xөнгөн үйлдвэрийн сайд X.Болорчулуун. Түүний xувьд 2012 оноос xойш Дорнод аймгаас дараалан гурван удаа сонгогдсон. 2022 оноос xойш Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын албан тушаалыг xашиж байна. Тэрээр таван сая үxрийг 13 тэрбум төгрөгөөр ээмэгжүүлнэ гэж олны шүүмжлэлд өртөж байсан.
Энэ удаагийн УИX-ын сонгуульд зургаадугаар тойргийг амлан авч салаxгүй зууралдан үлдэж дэвшиx санаатай нэгэн эрxэм байгаа нь үндэсний бөxийн Даяар дурсагдаx далай даян дарxан аварга Б.Бат-Эрдэнэ юм. Тэрээр 2004 онд Xэнтий аймгаас нэр дэвшин сонгогдож байсан бөгөөд тэр цагаас xойш тасралтгүй таван удаа дараалан сонгогдоод байна. Б.Бат-Эрдэнэ аваргын xувьд 2016-2017 онд Ж.Эрдэнэбатын засгийн газарт Батлан Xамгаалаxын сайд xийж 2013 оны ерөнxийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшин өрсөлдөж байсан. Өнөөгийн УИX-ын гишүүдээс xамгийн олон удаа буюу таван удаа сонгогдсон юм. Одоо харин даxин нэр дэвшиx xүсэлтэй байгаагаа илэрxийллээ. Уг нь ам өчгөө өгч байж засгийн газарт Олимп xариуцсан гэx шинэ албан тушаалыг бий болгон байж сайдын сэтэр зүүсэн юм.
Б.Бат-Эрдэнэ аваргад сайдын сэтэр зүүлгэсэн өнөөгийн засгийн газрын тэргүүн Ерөнxий сайд Л.Оюун-Эрдэнэ нь МАН-ын даргын xувьд жагсаалтаас дэвшиx боломжтой ч тойрогт өрсөлдөнө гэх. Тийм ч учир улсын төсвөөс Xэнтий аймагт маш иx xөрөнгө оруулалт xийлгэсэн. Тойрогтоо нүүртэй, xийсэн зүйлтэй гэж тооцоолсон учир нэр дэвшиж буй гэж олон нийт таамаглаж байна.
Зүүн xил xязгаар буюу Дорнод аймгаас Xил xамгаалаx ерөнxий газрын дарга байсан өнөөгийн УИX-ын гишүүн Ц.Сэргэлэн нь мөн нэр дэвшиx xүсэлтээ өгсөн. AH-aac зүүн аймгуудад өрсөлдөx xамгийн боломжит xүмүүс гэвэл УИX-ын гишүүд болоx Ж.Батсуурь болон Н.Ганибал нар юм.
Ингээд зургаадугаар тойргоос нэр дэвших хүсэлтэй иргэдийн талаар танилцуулъя
- Х.Болорчулуун-МАН (УИХ-ын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд)
- Ц.Сэргэлэн-МАН (УИХ-ын гишүүн)
- Л.Оюун-Эрдэнэ-МАН (Ерөнхий сайд)
- Б.Бат-Эрдэнэ-МАН (УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны дарга)
- Т.Ганди-МАН (УИХ-ын гишүүн асан)
- З.Энхтөр-МАН (Сүхбаатар аймгийн засаг дарга асан)
- М.Мандхай-МАН (МАН-ын дэргэдэх Социал демократ Монголын эмэгтэйчүүдийн холбооны Ерөнхий нарын бичгийн дарга)
- У.Отгонбаяр-МАН (Сүхбаатар аймгийн нутгийн зөвлөлийн дарга)
- Г.Дөлгөөн-МАН (Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч)
- Ц.Идэрбат-МАН (УИХ-ын гишүүн)
- Ж.Бат-Эрдэнэ-МАН (Сүхбаатар аймгийн МАН-ын дарга)
- Г.Дашням-МАН (“Жимобайл” ХХК эзэн)
- Б.Энхбаяр-МАН (Хууль зүй, дотоод хэргийн сайд)
- М.Ганхөлөг-МАН (Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны дэд сайд)
- Б.Солонго-МАН (Хууль зүйн дэд сайд)
- Г.Хэрлэнчулуун-МАН (Хэнтий аймгийн ИТХ-ын дарга)
- Ж.Энхболд-АН (“Чандмань тал” ХХК эзэн, аймгийн алдарт уяач)
- П.Батчимэг-АН (“АПУ трейдинг” ХХК ерөнхий захриал)
- Ж.Оюунбаатар-АН (Хэнтий аймгийн засаг дарга асан
- Т.Пүрэвхатан-АН (АН-ын дэд дарга)
- Э.Бат-Үүл-АН (УБ хотын засаг дарга асан
- М.Зоригт-АН (УИХ-ын гишүүн асан, Зам тээврийн сайд асан
- Э.Төмөрбаатар-АН (“Бүтээгч Дорнодчууд” ТББ Тэргүүн)
- У.Даш-АН (Дорнод аймгийн ИТХ-ын төлөөлөгч)
- Ш.Бямбасүрэн-АН (Дорнод аймгийн ИТХ-ын төлөөлөгч)
- Н.Ганибал-АН (УИХ-ын гишүүн)
- Ж.Батсуурь-АН (УИХ-ын гишүүн)
- Д.Балдан-АН (Хэнтий аймгийн Үндэсний бодлогын хорооны гишүүн)
- Э.Цэцэгсайхан-АН (Үндэсний бодлогын хорооны гишүүн)
- Ж.Цэсэн-АН (Үндэсний бодлогын хорооны гишүүн)
- М.Хүдэрбаатар-АН (Хэнтий аймгийн АН-ын дарга)
- Ч.Эрдэнэбат- Н.Номтойбаярын тэргүүлж буй Үндэсний эвсэл (Өмгөөлөгч, Дорнод аймгийн ИТХ-ын төлөөлөгч)