Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
УИХ-ын ээлжит сонгууль энэ оны зургаадугаар сарын 28-ны өдөр болно. Сонгууль болоход ердөө хоёр сар гаруйн хугацаа үлдээд буй. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тойргийг нийт 13 байхаар тусгасан. Сонгуулийн тавдугаар тойргийг Төв, Сэлэнгэ, Дархан-Уул аймаг бүрдүүлж буй. Энэ тойрог арван мандаттай. Одоогийн УИХ-д Төв аймгаас Ж.Батжаргал, Н.Энхболд, Ц.Туваан, Сэлэнгээс Ж.Эрдэнэбат, Ч.Ундрам, Д.Өнөрболор, Дархан-Уул аймгаас Б.Жавхлан, Г.Дамдинням, Б.Баттөмөр нарын 9 гишүүн сонгогдон ажиллаж байгаа. Тэд энэ удаагийн сонгуульд дахин өрсөлдөх нь дамжиггүй.
- Дуулиант АН-ын төлөөлөл Ц.Туваан гишүүн 2024 оны УИХ-ын сонгуулиар тойрогтоо очихоо мэдэгдэж байсан. Миний дарга бол намайг томилдог ард түмэн гэж хэлж байсан тэр бие даагаад ч хамаагүй өрсөлдөх чигтэй байна. Тэрээр өөрийгөө УИХ-ын Тамгын газраас гаргасан статистикаар хамгийн олон хуулийн ажлын хэсэгт орж ажилласан гишүүдийн нэг нь би гэж өөрийгөө магтдаг нэгэн.
- Ж.Эрдэнэбат 2020 оны сонгуульд МАН-аас нэр дэвшиж өрсөлдөх явцдаа сурталчилгаа дундуураа баривчлагдаж байсныг олон нийт мэднэ. Түүнийг авлига, албан тушаалын гэмт хэрэгт буруутган анхан болон давж заалдах шатны шүүхээс ял оноосон ч шүүхээс хэргийг мөрдөн байцаалтад буцаасан юм.
- Ч.Ундрам гишүүний гэр бүл тогтворгүй , хүүхдэдээ гар хүрч хатуу хандсан тухай цахим сүлжээнд цацагдаж олны бухимдлыг төрүүлсэн. Нам нь нэр дэвшүүлэхгүй байлаа ч бие дааж мэдэх юм.
- АН-аас С.Баярцогт тавдугаар тойрогт нэр дэвшихээр идэвхийлж буй гэх. Түүнийг авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон гэж гурван шатны шүүхээс шийдвэр гаргасан хэдий ч дээд шүүх хэргийг нь буцаах шийдвэр гаргасан. Харин одоо түүний хэрэг прокурорын шатанд гацсан байдалтай байна. Тэр өөрийн хамаарал бүхий Баярбат, Баярмаа, Баярхишиг гэсэн гурван хүнд тус бүр 32 мянган ам долларын зээл авсан. Эргэн төлөлтөө эдгээр гурван хүний хоёр нь төлөөгүй.
- Сангийн сайд Б.Жавхлан ирэх сонгуульд Дархан-Уул, Сүхбаатараас нэр дэвшиж болзошгүй.