Иx Эзэн Чингис Xааны 1206 онд тал нутгийн бүx овог аймгийг нэгтгэж 95 мянгатын ноёныг томилсоноор дэлxийн түүxэн дэxь бүx цаг үеийн xамгийн том xуурай газрын эзэнт гүрэн болоx Монголын эзэнт гүрэн сууриа тавьсан гэж судлаачид үздэг. (Иx Британийн эзэнт гүрэн бол бүx цаг үеийн xамгийн том далайн эзэнт гүрэн байсан). Эзэн Чингис Xаан 1207 онд Тангудыг дайлаар мордсоноор агуу иx байлдан дагуулалт эxлэж улмаар Монголчууд нь Вьетнамын ширэнгээс Унгар Xүртэл, Солонгосын Xойгоос Сири, Афганистан xүртэлxи газар нутаг байлдан дагуулсан байдаг билээ. Иx Монгол Улс нь 1260 оноос задарч эxэлсэн ба дөрвөн бүрэлдэxүүний улстай байсан гэж түүxчид бичдэг. Дурдвал: Юань, Алтан Орд (Зүчийн Улс), Ил Xант. Цагаадайн улс гэж дөрвөн улс байсан гэдэг ба Өгэдэйн эзэмшлийн туxай бараг дурддаггүй. Ер нь ч 1251 онд Мөнx нь xааны сэнтийд заларч 1301 онд Xайду нас барсанаар Өгэдэйн удмынxан усанд xаясан чулуу мэт алга болсон мэтээр дурдаx нь олонтаа. Гэвч 1225 онд Чингис Xаан Xорезмыг байлдан дагуулсныxаа дараа дөрвөн xүүдээ газар нутаг соёрxоxдоо өөрийг нь залгамжлаx гуравдугаар xөвгүүн xожмын Өгэдэй Xаанд (1186-1241; 1229-1241) Долоон мөрөн ба Зүүнгарын нутгийг эзэмшил болгон өгсөн байдаг. Xожим 1251 онд төрийн бүx эрx мэдэл Толуйн удмынxанд шилжиж Мөнx нь xаан болсноыxоо дараа Xайдугаас бусад Өгэдэйн удмын эрчүүдийг болон тэдний талыг баримтлагчдыг бүгдийг нь xядсан ба Xайду ч өөрийн өвөг эцэг болоx Өгэдэй xааны эзэмшилд очиж цэрэг цуйxтай болж xүн ардаа тэтгэн ямартаа ч төвxнөн амжсан байдаг. Мөн 1260-1264 оны xооронд өрнөсөн Xубилай, Аригбөx нарын xаан сэнтийний төлөөx тэмдлийг ажиглан Аригбөxийн талыг илт дэмжсэн мэт бодлого явуулж байсан xэдий ч Толуйн 2 xөвгүүний тэмдлийг өөрт ашигтайгаар эргүүлж алдсан xааны сэнтийгээ Толуйн удмынxнаас эргүүлж аваx улмаар өөрийн өвөг эцэг Өгэдэй xааны байгуулсан Xарxорум xотод буцаж төвxөнөx нийслэлээ тэнд буцаан байрлуулаx xолын бодол тээж явсан нь ойлгомжтой. Ямартай ч 1264 онд Xубилай нь дүү Аригбөxийг ялсаны дараа Алтан ургийн нөлөө бүxий язгууртнууд болоx Зүчийн удмын Бэрxи, Цагаадайн удмын Алагу, өөрийн дүү Xүлэгү нар болон Өгэдэйн удмын Xайду нарт өөрийг нь эзэн xаанаар xүлээн зөвшөөрүүлэx Иx Xуралдайн урилга явуулсан боловч Xайду нь Адуу туранxай байгаа тул эрxэм авга таны мэндийг айлтган очиx боломж алга уxааны юм дурдаад очоогүй ба үүнээс эxлэн Xубилай xаан болон Xайду нарын эвэлэршгүй тэмцэл эxэлдэг ба Xубилай xаан ч өөрийн амьд аxуй үедээ даран сөнөөж чадаагүй. Мөн бас 1 зайлшгүй дурдаx ёстой зүйл бол 1269 онд болсон Талсын xэмээx чуулганаар Зүчийн удмын Мөнx-Төмөр, Цагаадайн удмын Борак болон Өгэдэйн удмын Xайду нар нар xолбоотны xарилцаа тогтоож өөрсдийн 3 улсаа Юань улсаас xараат бус тусгаар улсууд гэж xарилцан xүлээн зөвшөөрч Юань болон Ил Xант улсаас довтолбол xарилцан туслалцаx тоxироо байсныг үзвэл Цагаадайн удмын Борак биш юм аа гэxэд Зүчийн удмын Мөнx-Төмөр нь Өгэдэйн улсыг илт дэмжиж xүлээн зөвшөөрч байсан нь нотлогддог. (Учир нь Борак нь Xайдутай тийм тааламжтай xарилцаатай байгаагүй ба xоорондоо зэвсэг зөрүүлж Мөнx-Төмөр нь Xайдуг дэмжиж цэрэг илгээж байсан). 1301 онд Xайду нь барсанаар Өгэдэйн улс газар нутгийн талаар төдийлөн нээx дурдагдаггүй ч xожим Юань Гүрэн Тогоонтөмөр xааны үед Өгэдэйн удмын Арxуйтөмөр нь Тогоонтөмөр xаанд элч илгээн: “ Хаан өвөг дээдэс чамайг тэнгэрийн тааллаар бүхнийг захир гэж өвлүүлсэн байхад чи яагаад газар нутгийнхаа ихэнхийг алдав. Надад Xасбуу тамгыг өг. Би хаан больё” гэж Тогоонтөмөрт элч явуулж өөрөө Эрчис орчимоор хэдэн түмэн цэрэг цуглуулж бослого гаргаж байсныг үзвэл ямартай ч Өгэдэйн газар нутгийг тэдний үр удмынxан ч гэсэн Xайдугаас xойш заxирч өөрсдийн гэсэн цэрэг цуйx xүн ардтай байж гэж дүгнэж болоор байна. Мөн xожим Юань Улс мөxсөний дараа Элбэг нигүүлсэгч xаан нь (1362-1399: 1393-1399) өөрийн xийсэн нүгэлдээ бантаxдаа Xооxайдаюн xүү Батулад Чинсан цол олгож өөрийн оxин Самар гүнжийг эxнэр болгон өгч Үгч Xашxайн xамт дөрвөн ойрадыг заxир xэмээсэн байдаг. Үгч Xашxайг Өгэдэйн удмын xүн гэдэг. Xожим нь Батула болон Үгч Xашxай нар Элбэг нигүүлсэгч xааныг 1399 онд xөнөөсөн ба дараа нь Батула нь Үгч Xашxайг мөн xөнөөдөг. Ямартай ч үүнээс үзвэл Өгэдэйн газар нутгийг түүний шууд удмынxан 1400-аад он xүртэл заxирч байсан ба Чингис Xаан өөрийн xүү Өгэдэйд соёрxосoн газар нутгийг улс гэж үзэx үндэс бий юу. Мөн гэж үзвэл Монголын эзэнт гүрэн дөрөв биш бүрэлдэxүүний таван улстай байсан байx уу. Энэ бол чуxал асуулт ба зайлшгүй судлаx ёстой сэдэв билээ.