УИХ-ын ээлжит сонгууль энэ оны зургаадугаар сарын 28-ны өдөр болно. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тойргийг нийт 13 байхаар тусгасан. Дөрөвдүгээр тойрог найман мандаттай.
Тодруулбал,
- Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгуудыг нэгтгэн 1-р тойрог;
- Говь-Алтай, Завхан, Увс, Ховд аймгуудыг нэгтгэн 2-р тойрог;
- Баян-Өлгий аймаг 3-р тойрог;
- Булган, Орхон, Хөвсгөл аймгуудыг нэгтгэн 4-р тойрог;
- Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймгуудыг нэгтгэн 5-р тойрог;
- Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгуудыг нэгтгэн 6-р тойрог;
- Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Өмнөговь аймгуудыг нэгтгэн 7-р тойрог;
- Баянзүрх дүүрэг 8-р тойрог;
- Баянгол дүүрэг 9-р тойрог;
- Сүхбаатар, Чингэлтэй дүүргүүдийг нэгтгэн 10-р тойрог;
- Сонгинохайрхан дүүрэг 11-р тойрог;
- Хан-Уул дүүрэг 12-р тойрог;
- Багануур, Багахангай, Налайх дүүргүүдийг нэгтгэн 13-р тойрог юм.
Тэгвэл өнөөдрийн байдлаар Булган, Орхон, Хөвсгөл аймгуудыг нэгтгэсэн дөрөвдүгээр тойрогт нэр дэвших хүсэлтээ өгсөн 24 хүн байна. Тэдэн дунд олон нийтийн анхаарлыг татахуйц хэд хэдэн хүн байхын дээр нүүрсний хулгайг хянан шалгах түр хороогоор дүрээ халхалсан УИХ-ын дэд дарга Л.Мөнхбаатар ч буй. Л.Мөнбаатарын компани “Эрдэнэс Тавантолгой” ХК-аас БНХАУ-ын 13 компанид 270 тэрбум төгрөгийн нүүрс нийлүүлсэн баримт олон нийтэд дэлгэгдээд хагас жил өнгөрөөд байна.
Түүний араас Ард түмний хүч намын даргаар томилогдоод удаагүй байгаа Ламжавын Гүндалай. Тэрээр дөрөвдүгээр тойрогт бие даан нэр дэвших хүсэлтээ өгсөн байна. Нас сүүдэр 60 гарсан тэр ширүүхэн өрсөлдөгчдийн нэг. 2020 оны сонгуулиар АН-ын зарим гишүүдээс их санал авч байсан удаа бий. Санал хуваах процесс их чухал. Сонгох сонгогдох гол асуудал биш. Энэ бол сонгуулийн хувьд маш том тактик болох боломжтой.
Тэрээр,
- 2004 онд УИХ-ын гишүүнээр дахин сонгогдсон. Ингээд Эрүүл Мэндийн Сайд болох хүслээ ил тод илэрхийлж байв.
- 2008 оны 4 сард Ардчилсан Намд буцаж элсэн, мөн онд болсон УИХ-ын сонгуульд оролцож ялалт байгуулан 2012 он хүртэл ажилласан.
- 2006 онд өөрийн хүссэн суудлаа авсан ч жилийн дараа албан тушаалаасаа огцроход хүрсэн юм.
Булган аймгийн Засаг дарга О.Ариун-эрдэнэ. 2023 оны дөрөвдүгээр сард түүнийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх шалтгаанаар албан тушаалаас нь огцруулна гэх мэдээлэл цахим сүлжээнд хөвөрч байв. Тухайн үед түүний ХОМ-тэй танилцахад таван тэрбум төгрөгөөр үнэлэгдэх мал, нэг тэрбум төгрөгийн байртай гэх мэдээлэл байсан юм. Тэрээр 2020 онд ажлаа хүлээж авсан. Булган аймаг дахь Ардчилсан намын дарга юм. Түүнчлэн самбо бөхийн дэлхийн аварга, улсын аваргад хамгийн олон түрүүлсэн самбочдын нэг.
Харин О.Амартүвшин УИХ-ын ээлжит сонгуулиас эхлээд МҮХАҮТ, бүр Бөхийн холбооны Ерөнхийлөгчид хүртэл хүч үзсэн нэгэн.Тэрээр 2019-2023 онд МҮХАҮТ-ын Ерөнхийлөгчөөр ажилласан юм.
Мөн БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ МАН-аас нэр дэвших хүсэлтээ гаргажээ. Түүний өнгөрсөн хугацаанд эрхэлсэн ажлуудыг уншигч танд хүргэе
- 2015 онд Монгол Улсын Шадар сайдын зөвлөх
- 2015-2016 онд МХЕГ-ын дэд дарга
- 2016-2017 онд УИХ-ын тамгын газарт УИХ-ын гишүүний зөвлөх
- 2017-2018 онд Эрдэнэт хотын хөгжил бодлого судалгааны хүрээлэнгийн тэргүүн
- 2018-2019 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга бөгөөд “Эрдэнэс Монгол” ХХК-ын ТУЗ-ын дарга
- 2019-2020 онд Эрдэнэт хотын хөгжил бодлого судалгааны хүрээлэнгийн тэргүүн
- 2020 оноос ББ САН-ийн Үүсгэн байгуулагч
- 2020-2022 онд Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын Дарга
- 2022 оноос Байгаль орчин аялал жуучлалын Сайд
Ингээд та бүхэнд УИХ-ын дөрөвдүгээр тойргоос нэр дэвших хүсэлт өгсөн 24 хүнийг танилцуулж байна.
- Б.Батбаатар-МАН (МАН-ын Хяналтын хорооны дарга)
- П.Баттөр -МАН (“ТВ-9” телевизийн ТУЗ-ийн дарга)
- Б.Бат-Эрдэнэ -МАН (Байгал орчин, аялал жуулчлалын сайд)
- Д.Батлут -МАН (УИХ-ын гишүүн)
- Л.Энх-Амгалан-МАН (Боловсрол шинжлэх ухааны сайд)
- Л.Мөнхбаатар-МАН (УИХ-ын дэд дарга, УИХ-ын гишүүн)
- Ц.Даваасүрэн-МАН (Барилга, хот байгуулалтын сайд)
- Ж.Бат-Эрдэнэ-МАН (УИХ-ын гишүүн)
- Б.Баярмагнай-МАН (Батлан хамгаалах яамны дэд сайд)
- Б.Оюунгэрэл-МАН (Монголын эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч)
- О.Амартүвшин-АН (МҮХАҮТ-ийн ерөнхийлөгч)
- Б.Ариун-Эрдэнэ-АН (Булган аймгийн засаг дарга)
- С.Гал-Эрдэнэ-АН (Булган аймгийн ИТХ-ын төлөөлөгч)
- Хаш-Эрдэнийн Эрдэнэбаатар-АН (“Мониполо” ХХК Захирал)
- Н.Алтанхуяг-АН (Ерөнхий сайд асан)
- Ц.Батхуяг-АН (Орхон аймгийн ИТХ-ын төлөөлөгч)
- Б.Мягмарсүрэн-АН (Орхон аймгийн ИТХ-ын төлөөлөгч)
- Ш.Идэрбаясгалан-АН (Хөвсгөл аймгийн ЗДТГ-ын дарга асан)
- П.Лхагважав-АН (Хөвсгөл аймгийн засаг дарга)
- Г.Мөнгөнхуяг-АН (Хөвсгөл аймгийн ИТХ-ын дарга)
- Д.Ганболд-АН (Орхон аймгийн ИТХ-ын төлөөлөгч)
- Ч.Батцогт-АН (“Чимид сан”-гийн тэргүүн)
- А.Ундрахтамир-ХҮН (Орхон аймгийн ХҮН-ын дарга)
- Л.Гүндалай-Бие даагч (УИХ-ын гишүүн асан)