Өнгөрсөн долоо xоногт 92 гал түймрийн дуудлага иржээ
2024 оны гуравдугаар сарын байдлаар бага насны хүүхэд зам тээврийн осолд өртсөн 149 тохиолдол бүртгэгдсэн гэж цагдаагийн албанаас мэдээллээ. Хамгийн сүүлд дөрөв хоногийн өмнө ЕБС-ийн зургаан хүүхэд нэг дор зам тээврийн осолд өртөж нэг хүүхэд газар дээрээ нас барлаа.
Осол гарахад жолоочийн хариуцлагагүй байдал хамгийн их нөлөөлдөг. Замын хөдөлгөөнд оролцохдоо, анхаарал болгоомжтой, хурдаа тохируулах, замын хөдөлгөөний дүрмээ баримтладаггүйгээс осол гарч байна гэлээ. Тиймээс замын хөдөлгөөнд оролцохдоо анхаарал болгоомжтой байж, замын хөдөлгөөний дүрмээ мөрдөж, хурд хэтрүүлэхгүй байхыг анхаарууллаа.