Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол үргэлжилж байна.
ЭМЯ-ны Тусгай зөвшөөрлийн комиссын гишүүнээр ажиллаж байсан Б.Цэцэгсайхан эм ханган нийлүүлэх байгууллагатай ашиг сонирхлын зөрчилтэй талаар дүгнэлт танилцууллаа.
Шинжээч: Мөн Тусгай зөвшөөрлийн комиссын гишүүнээр ажиллаж байсан С.Сарнай Нийслэл дэх эмийн сангийн захиралтай нэгдмэл ашиг сонирхолтой. Д.Уранзаяа гэх хүн өөрийн хамаарал бүхий “МОНОС фарм” ХХК-тай холбоотой асуудлыг комисст дэмжин ажилласан байна. О.Дамба гэх хүн “МОНОС фарм” ХХК-тай холбоо харилцаатай.
УИХ-ын гишүүн Батлут: Тусгай зөвшөөрлийн комисст АТГ, ШӨХТГ-ын мэргэжилтнүүд ажилласан атлаа яагаад хуулийн хэрэгжилтийг хангаагүй вэ?
Шинжээч: АТГ-ын Олон нийтийн хяналтын зөвлөлийн гишүүн тэдэнтэй ₮хамтарсан”. Гэвч уг хүн АТГ-ын бүтцэд багтдаггүй