Эмийн бүртгэл дэх ашиг сонирхол хянал шалгалтаар илэрсэн асуудлыг шинжээч танилцуулав. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн чухал сэдэв ярих гэж байхад ЭМЯ-ны төлөөлөл алга байна гээд төрийн байгууллагын төлөөллүүд орж ирэхийг шаардлаа.
Шинжээч: Монгол Улсад эм, оношлуур, эмийн түүхий эдийг бүртгэдэг нэгдсэн системийн мэдээлэлтэй эм, оношлуур, эмийн түүхий эдийг тулгаж ажиллахад 00398 дугаартай түүхий эдийн үйлдвэрлэгчийн мэдээлэл зөрүүтэй, нэг бүртгэлийн дугаарт давхар бүртгэл хийсэн зөрчил илэрчээ.
Тухайн мэдээллийн системд давхардуулж, журам зөрчиж бүртгэсэн бүртгэлийг үндэслэн Мөнхийн тун ХХК 2022 онд 103 сая төгрөгийн үнийн дүн бүхий импортын лиценз хүссэн. Тухайн хүсэлтийг Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын дэд дарга асан /тухайн үед ажиллаж байсан/ Д.Уранзаяа баталгаажуулж зөвшөөрөл олгосон байна. Энэ нь журмаа зөрчиж түүхий эд оруулж ирснийг баталж байна. өөрөөр хэлбэл эрх мэдэл, албан тушаалаа ашиглаж бусдад давуу байдал олгосон байж болзошгүй. Үүнийг хуулийн байгууллагаар шалгуулах хүсэлтэй байна.
Анхаарал татахуйц мэдээлэл
Эмийн бүртгэлийн системийн аюулгүй байдалд хийсэн хяналт шалгалтаа танилцуулав. Лайсмед систем нь бүрэн хамгаалагдаагүй, хэн хэн энэ систем рүү орсныг бүртгээгүй, нууц угийг солих боломжгүйгээр хийсэн тул одоог хүртэл нууц үгийг солиогүй, өмнө нь энэ систем рүү нэвтэрдэг байсан ч ажлаасаа гарсан хүмүүс дахин нэвтрэх эрсдэлтэй. Хэдэн хүн түлхүүр үгийг мэддэг нь тодорхойгүй, интернэтээс бэлэн платформ худалдан авсан. Бүтэцгүй систем бөгөөд системээ сайжруулах ажил огт хийгээгүй.
УИХ-ын гишүүн Ж.Чинзориг: Хилээр оруулж ирэх гэж байгаа бүтээгдэхүүнийг хянах чухал систем рүү хэн ч орж, эмийн мэдээллийг нэмж хасах боломжтой. 30 жилийн хугацаанд энэ салбарыг сайжруулах зүйлийг яагаад хийж болоогүй юм.
УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир: Бид мэдээллийг яг үзэгчидтэй адилхан өглөө л авч байна. Шинжээч нар үүнийг нотлох баримтын хэмжээнд гаргаж байна. Аливаа асуудалд албан тушаалтныг гүтгэсэн бол хариуцлагаа өөрсдөө хүлээнэ. Бүртгэл эм орж ирж буйн нэг шалтгаан энэ. Тэрийг хэн дуртай нь өөрчилж, гаалийн байцаагчид бүртгэлтэй эм мэт харагдуулж байна. Эм орж ирсний дараа нь устгадаг байх. Ийм гэмт хэргийн шинжтэй үйлдлийг системийн цоорхойгоор хийж байна. Энэ асуудал шинжээчийн дүгнэлттэй дүйцэх үү?
Шинжээч: Ийм байх бүрэн боломжтой. Энэ бол цаг хугацаа шаардсан асуудал