Шинжээч: ЭМЯ-ны Тусгай зөвшөөрлийн комиссын гишүүд ашиг сонирхлын зөрчилтэй
“Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах” үүрэг бүхий түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол үргэлжилж байна.
Энэ үеэр шинжээч зонхилон тохиолдох өвчний эмчилгээнд түлхүү хэрэглэдэг эмийн шинжилгээний үр дүнг танилцууллаа. Худалдааны нэршлээр 37 эмийг сонгож, савлагааг ньариун лабораторид өөрчлөн, шинжилсэн байна. Улмаар аль компанийн, ямар эм болохыг нууцалжээ. Иргэдийн түгээмэл хэрэглэдэг Амоксициллин, Цифазолин нь эмийн шаардлага хангасан. Хоёр өөр лабораторийн дүгнэлт хоорондоо зөрөөгүй байна. Үндэсний лавлагаа лаборатори болон Анагаах ухааны их сургуулийн лабораторид тус тус шинжлүүлжээ.