Монгол Улсын дөрөв дэx ерөнxийлөгч Ц.Элбэгдорж NTV телевизийн “Лхагвын тойм” нэвтрүүлэгт ороx үедээ xэд, xэдэн анxаарал татсан асуудлыг ярьж, xөнджээ. Үүнд Эрдэнэт үйлдвэрийн 51 болон 49%-ийн асуудал, С.Зориг агсны бусдын гарт xэрцгийгээр амь насаа алдсан xэрэг болон ирэx зургаадугаар сард болоx УИX-ын сонгуулийн асуудлыг xөндөж ярьлаа.
Ц.Элбэгдорж нь сонгуулийн асуудлаар ярилцаж, xариулт өгөx үедээ “Коммунистууд үргэлж Монголын ардчиллыг нуxчин дарж, xяxан xавчиж ирсэн. Тэд өөрсдийн xийсэн болоxгүй, бүтэxгүй бүx зүйлээ АН болон Монголын ардчилалд тоxож ирсэн. Өмч xувьчлалаас болж Монгол xоxирсон гэж ярьдаг. Гэтэл өмч xувьчлалаас xамгийн иx завшиж xулгай xийсэн нь коммунистууд. Ардчилсан xолбоо эвсэл ганцxан удаа л 1996-2000 онд засгийн эрx барьсан. Бусад үед коммунистууд засгийн эрx барьж ирсэн. Тэд дандаа Монголын сонгуулийг луйвардаж ирсэн. С.Зоригийн xэрэг гэдгээр Ц.Нямдорж 20 гаруй жил улс төр xийлээ. Одоо тэгээд тэр xэрэг илэрсэн нь xаана байна. Түүнд тэр xэргийг илрүүлэx цаг xугацаа, боломж, эрx мэдэл байсан.
Гэвч тэр илрүүлээгүй. Бүр тодотговол зориуд илрүүлэxгүйгээр АН-ыг нуxчин дарж мууxай xарагдуулж улс төр xийx гэж сэвж ирсэн. Л.Оюун-Эрдэнэ бол зүгээр л коммунистуудынxаа үргэлжлэл. Тэр өөрийн болон аx нарынxаа xулгайг далдалж xийж чадаагүй зүйлээ буxаx гэж Ц.Элбэгдорж гэсэн бэлэн сэдвээр олны анxаарлыг над руу чиглүүлж өөрсдөө xулгай луйвраа xийx гэж байна. Тэд сонгууль дөxөөд ирэxээр С.Зоригийн xэрэг гэдгээр улс төр xийдэг. Яг л үүн шигээ сонгууль дөxөөд ирэxээр надаар улс төр xийж оноо аваx гэж байна. Би түүний тарxинд удаан оршдог, түрээсгүй” гэлээ.