Н.Учрал “Төгрөг нуур”-ын ордыг ЗГ-ын хурлаар хэлэлцүүлнэ

Баянзүрх дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт оршин суух хаягтай, 13 настай охин алга болж, эрэн сурвалжлах ажиллагааг эхлүүлсэн билээ.
Тодруулбал, охин дөрөвдүгээр сарын 8-ны өдрийн14:00 цагт хичээлдээ явна гэж гэрээсээ гарч яваад сураггүй алга болсон юм. Тэгвэл ЦЕГ болон ар гэрийнхнээс нь тодруулга мэдээлэл авахад, охиныг өнөөдөр эсэн мэнд олсон гэх мэдээллийг өгөв. Ийнхүү охин хоёр өдрийн дараа олдлоо. ЦЕГ-аас өөр нэмэлт мэдээлэл өгөх боломжгүй, мөрдөн шалгах ажиллагааны нууц гэв.