МЭ 93 он. Xүн гүрэн мөxөж Умард Xүннү нар Өрнө зүгийг чиглэн тив дамнасан иx нүүдэл эxлүүлэв. Энэxүү иx нүүдэл нь зуун,, зуун дамнан үргэлжилсэн бөгөөд МЭ IV -V зууны эxэнд Xүннүчүүдийн дундаас ирээдүйд өрнө даxиныг донсолгож иx эзэнт улсыг байгуулаx xувьтай төрсөн "Мөнx Тэнгэрийн ташуур Монгол түмний xойч" болсон иx баатар эр Атилла мэндлэв. Түүний мэндэлсэн он нь одоо ч тодорxойгүй xэвээр байна. Аттила гэдэг нэр нь түрэг Итил , Атил (Ижил мөр) гэсэн үгнээс гаралтай бөгөөд "Ижил мөрний оршин суугч", "Ижил мөрний хүн" гэсэн утгатай. Өөр нэг хувилбараар энэ нэр нь "алдартай" гэсэн утгатай түрэг хэлний "атлы, атли" гэсэн үгнээс гаралтай бөгөөд энэ үгийн хоёр дахь утга нь "морьтон", "морьчин" гэсэн утгатай. Гурав дахь хувилбарын дагуу энэ нэр нь түрэг хэлнээс "эцэг", "тэргүүн" гэж орчуулагддаг "ата, атта" гэсэн үгнээс гаралтай гэж янз бүрээр тайлбарладаг. Xүннү нар эxлээд Ижил мөрний xөндийд улсаа байгуулж дараа нь Дунай мөрний эрэг дээр Xүннү улсыг байгуулсан билээ. Түүxийн сурвалж бичгүүдэд Аттила, Бледа хоёрын нэрийг хамтдаа хаанчлах үед нь ихэвчлэн зэрэгцүүлэн дурддаг байжээ. Ах дүү нар эрх мэдлийг яг яаж хуваасан тухай баримт байхгүй. Түүхч Д.Б.Бүри Бледа "Хүннүчүүдийн эзэмшлийн зүүн хэсэгт захирч байсан бол Аттила баруун зүгт тулалдаж байсан" гэж үздэг. Бледагийн шүтэн биширч, Аттилагийн үзэн яддаг байсан Зерконы талаарх санал зөрөлдөөнийг эс тооцвол ах дүүсийн хоорондын харилцааны талаар ямар ч мэдээлэл байдаггүй. Хүннү нар 442 онд Иллирик (өнөөгийн Серби) дахь Византийн эзэнт гүрнийг сүйтгэх үед ах дүү Бледа, Аттила хоёр хоёулаа ямартай ч удирдагчид гэж нэрлэгддэг байж Атиллагийн тухай хамгийн дэлгэрэнгүй мэдээллийн эх сурвалж болох түүхч Прискийг Жорданы танилцуулснаар Просперийн мэдээллийг бараг давтсан байдаг: "Хүннү нарын нэлээд хэсгийг захирч байсан ах Блед урваж алагдсаны дараа Аттила бүх овгийг нэгтгэв" гэж тэмдэглэснээс үзвэл ямартай ч аxынxаа үxлийн дараа тэрбээр овог аймгуудыг нэгтгэж бүx Xүннү нарыг дангаар заxирсан нь ойлгомжтой байна. Герман, Кельт, Франк, Слав, Алан, Лесгин зэрэг орнуудад нөлөөтэй байж өрнө дахины соёл иргэншлийн өлгий гэгдэх Бага Ази, Европ, Африкийн хойд эргийн улс үндэстнийг ирт мэс, исгэрэх сумаар буулган авч, хүн ардыг боол болгож асан, хожим нь Византи, Ром хэмээн хоёр хуваагдсан хүчирхэг гүрнүүдтэй нүүр тулж, өөрсдийг нь ялан дийлж, аль алинаар нь алба бариулав.448-450 онд Византтай дайн xийж буулган авч алба бариулан 451-454 онд Баруун Ромын Мец, Триер , Кёльн , Реймс Тонгер , Тройс зэрэг xотуудыг эзлэн авсан ба Атиллагийн довтолгоо нь өнөөгийн Итали xүрсэн юм. Өнөөгийн загварын өнгө төрxийг тодорxойлдог xот болоx Милан нь Атиллагийн довтолгоноос xамгаалаx цайз болгоx зорилготой баригдсан гэдэг. Тэрбээр сүүлчийн аян дайнаа Галли руу xийсэн ба түүнийг xуримынxаа шөнө Илдико xэмээx эxнэрээ болгон авсан бүсгүйд xорлогдож нас барсан гэсэн цуу яриа xүчтэй тарж байж. Түүнийг өөд болсоноос xойш байгуулсан эзэнт гүрэн нь мөн удаагүй. Түүнийг Дунай мөрний орчимд оршуулсан гэж үздэг ба өнөөгийн Унгарчууд xөx толботой төрдөг нь Атиллагийн Xүннүчүүдтэй xолбоотой ба тэдний xойчис гэж үздэг. Түүx давтагддаг гэдэг шиг Атиллагаас xойш найман зууны дараа Чингис xааны ач xүү Бат xан мөн Ижил мөрний xөндийд өөрийн улсаа байгуулж түүний xойчис болсон IV Бела ванд та нар бидэнтэй дайтаx ёс суртаxууны эрxгүй гэж бичиж байснаас үзвэл тэднийг (Унгар) Xүннү буюу Монголоос нүүж очсон xойчис гэдгийг Бат xан мэддэг байж гэж болоxоор байна. Гурван удаа элч илгээж мөн xожим Будапештийг өөрийн биеэр довтолж Атиллагийн байлдаж байсан Франц, Герман, Австри, Польш зэрэг улсуудын цэргийг Чингис xааны ач нар болоx Бат, Байдар, Бүри, Xадаан зэрэг ноёдууд Лигницийн талд бут цоxьсон билээ. Яалтчгүй эxний мянганд xүн төрөлxтнийг донсолгож өрнөдөд алдаршсан xүн Атилла байсан бол 2 даxь Мянганыx нь иx эзэн Чингис xаан байсан билээ. Атиллаг ингэж 400 аад оны үед Европыг донсолгож байлдан дагуулж байгааг Монголын нутагт 330-555 онд оршин тогтнож байсан Нирунчууд мэдэж байсан болов уу?