IHC APES баг Монголын сагсан бөмбөгийн үндэсний дээд лигийн хагас шигшээ шатны тоглолтод 3:1 гэсэн харьцаанаас эргэн ирж цувралыг 3:3 болголоо.
Багийн эзэн О.Мөнхжин цувралын 4 дэх тоглолтын дараа багынхаа үндсэн дасгалжуулагч Lale Gorunovic-г ажлаас нь чөлөөлж, өөрийн аав Ц.Отгонбаатарыг багийн үндсэн дасгалжуулагчаар томилсон. Харин энэ үйл явдлын дараах хоёр тоглолтод IHC APES баг дараалан хоёр ялалт байгуулж цувралын харьцааг 3:3 болгожээ. Тэдний шийдвэрлэх долоо дахь тоглолт гуравдугаар сарын зургааны 19 цаг 40 минутад эхлэх юм.
Зургаа дахь тоглолтын дараа багийн ахлагч М.Өлзий-Орших “Өмнөх дасгалжуулагч бидэнд маш олон төрлийн систем суулгасан. Тэрхүү зарчмаар тоглож байгаа. Солилцооны хувьд бага зэрэг өөрчлөлт орсон. Бидэнд алдах юм байхгүй. Маш удаан хугацаанд хамт байж бүгд финалын төлөө зорьсон учир 4:1 гэсэн харьцаагаар дуусахыг хүсээгүй:” гэж ярилаа.