Өрөг.мн контент сайтын Үүсгэн байгуулагч

Б.Болорчимэг, У.Болортуяа

Сэтгүүлч У.Болортуяа, Б.Болорчимэг нар “Word Media” ХХК-ийг 2019.09.26-нд үүсгэн байгуулж, Urug.mn контент сайтыг эрхлэн гаргаж байна. Манай сайт хувь эзэмшигчдээ зарласан, ил тод нээлттэй ажиллаж буй Монгол дахь анхны хэвлэл мэдээллийн хэрэгсэл юм.

Өрөг.мн контент сайтын Үүсгэн байгуулагч, хувь эзэмшигч, Ерөнхий редактор У.Болортуяа

Сэтгүүлч У.Болортуяа 2010 оноос Шууд.мн сайт, Шууд телевизэд мэдээний албаны сурвалжлагч, 2012 оноос Ийгл ньюс телевизэд ЭРЭН СУРВАЛЖЛАГЧ, ШУУД АСУУЯ нэвтрүүлгүүдийг тус бүр бэлтгэн олон нийтэд хүргэн ажиллаж байсан туршлагатай. Одоо Өрөг.мн контент сайтад ЭРЭН СУРВАЛЖЛАГЧ У.БОЛОРТУЯА, УЛС ТӨРИЙН ЗАДЛАН контентуудыг бэлтгэн, ерөнхий редактороор ажиллаж байна. Тэрээр 2017-2019 онд Тайвань улсын National Formosa University-д суралцаж, мэдээллийн менежментийн чиглэлээр мастерийн зэрэг хамгаалсан юм.

Шагнал

  • 2013 Монголын Телевизүүдийн холбооны  “Алтан Шонхор” наадмын шилдэг нийгэм эдийн засгийн нэвтрүүлэг
  • 2014 БСШУС-ын чиглэлийн “Шилдэг бүтээл” шагнал
  • 2015 “Наранбаатар сан” Эрэн сурвалжлах сэтгүүл зүйн шилдэг бүтээл
  • 2016 “Наранбаатар сан” Эрэн сурвалжлах сэтгүүл зүйн шилдэг бүтээл
  • 2017 Монголын эрэн сурвалжлах сэтгүүл зүйн төв “Эрэн сурвалжлах сэтгүүл зүйн шилдэг бүтээл”
  • 2018 Globe international  “ҮНЭНИЙ ТӨЛӨӨ” шагнал
  • 2018 Transparency international Mongolia Transparency award For youth зэрэг шагналыг тус бүр хүртэж байв.

Өрөг.мн контент сайтын Үүсгэн байгуулагч, хувь эзэмшигч, Гүйцэтгэх захирал Б.Болорчимэг

Сэтгүүлч Б.Болорчимэг 2012 оноос Шинэ Дэлхий, MNC, NTV телевизүүдэд сэтгүүлч, хөтлөгчөөр ажиллаж, Бизнес Өрөг нэвтрүүлгийг санаачлан одоог хүртэл Монголын бизнес эрхлэгчидтэй ярилцаж, тэдний туршлага алдаа оноог олон нийтэд хүргэж байна. Тэрээр одоо Өрөг.мн контент сайтад Бизнес өрөг, Өрөг хэлэлцүүлэг нэвтрүүлгүүдийг бэлтгэж, Гүйцэтгэх захирлын алба хашиж байна. Б.Болорчимэг 2021 онд “Бизнес-Өрөг, эргэлт хийх боломж” номоо эрхлэн гаргасан.

Urug.mn контент сайтын РЕДАКЦЫН БОДЛОГО

1. Urug.mn Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчим, хуулиудаа ягштал мөрдөнө.

2. Urug.mn эерэг, сайн сайхан мэдээ бэлтгэн түгээнэ, бүтээнэ.

2. Urug.mn Шүгэл үлээгчдийг дэмжинэ, шүгэл ч үлээнэ, баримт дэлгэнэ.

3. Urug.mn Нийгмийн цөөнхийн “нүд”, “чих”, “ам” болно.

4.Urug.mn иргэдэд бодитой, баримттай, олон талын эх сурвалжаар баталгаажсан, тэнцвэртэй мэдээлэл хүргэнэ.

6. Urug.mn улс төрийн сонгуулийн үеэр намууд нэр дэвшигчдэд ялгаварлалгүйгээр тэнцвэртэй хандаж, сонгогчдын боловсролд анхаарч, “хоточ нохой”-н үүргээ гүйцэтгэн, тусгай булан нээн ажиллуулна.

7. Urug.mn хувьцаа эзэмшигчдээ ил тод зарласан монголын анхны редакц ба цаашид ч хараат бус ажиллаж, хувьцаа эзэмшигчид солигдох болбол мэдээлж, нээлттэй байна.

8. Urug.mn үзэл бодлоо тулгахгүй, дүгнэх эрхийг үзэгчдэд үлдэнэ.

9. Urug.mn алдаа гаргавал нэн даруй залруулна. Бусдаас уучлал эрэхдээ хойрго хандахгүй.

10. Urug.mn Төлбөртэй мэдээ, сурталчилгаа түгээхдээ ялган тэмдэглэж, үзэгчдийг төөрөгдөлд оруулахгүй.

11. Urug.mn улс төрийн хувьд төвийг сахисан байр суурьтай ажиллана.

12. Urug.mn редакцын хувьд шуурхай мэдээ дамжуулах нь бус үнэн мэдээ дамжуулах нь чухал байна.

13. Urug.mn  хаанаас ч, хэн ч, хэзээ ч, юунаас ч хэрэглэж болохуйц тохиромжтой хэмжээгээр контент, мэдээгээ хүргэнэ.

14. Urug.mn шантааж хийхгүй, баримт нуухгүй, мэргэжлийн нэр хүндээ хувийн эрх ашигт ашиглахгүй, аливаа улс төр бизнесийн бүлэглэлд хамаарч ажиллахгүй.

15. Urug.mn Өрхийн үйлдвэрлэл, бизнес эрхлэгчид, ажилсаг, бүтээлч хүмүүсийг дэмжин ажиллана.

16. Urug.mn бүх төрлийн байгууллага, хувь хүнтэй хамтарч ажиллахад нээлттэй ба үнийн санал ил тод байна.

17. Urug.mn шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхийн төлөө эмэгтэйчүүдийг бодлогоор дэмжин ажиллана.

18. Urug.mn сайтад болон цахим хаягуудад ёс бус үг хэллэгтэй, бусдыг элдэвлэн доромжилсон сэтгэгдлүүдийг устгаж, хаана.

19. Urug.mn Ёс уламжлал, үндэсний баярууд, соёл, түүх, монгол хэл бичгээ дээдлэн олон нийтэд таниулах, өвлүүлэхийн төлөө ажиллана.

20. Urug.mn-д уншигч, үзэгч таны итгэл үнэ цэнтэй ба бид таны итгэлийг алдахгүйн төлөө хичээж, шаардлагатай бол эх сурвалжаа нууцлан, “хамгаалахын” төлөө байна.