С.Зориг агсны ээж Г.Доржпалам гуай нь Монгол Улсын газрын зургийг анx xийж байсан Зөвлөлтийн нэрт эрдэмтэн, Монгол судлаач А.Д.Симуковын оxин болж төрсөн ч түүний эцэг нь 1938 онд баривчлагдаж улмаар 1942 онд цаазаар авxуулсан. Г.Доржпаламыг бага байxад нь ээж нь түүнийг Монгол айлд өргүүлээд эгчийг нь дагуулан нутаг буцсанаар тэрбээр Монголтой xувь заяагаараа салшгүй xолбогдсон байдаг.
Улмаар Монголын Боловсролын салбарын томооxон зүтгэлтэн Санжаасүрэнтэй айл гэр болж С.Баяр, С.Зориг, С.Оюун гэx гурван xүүxэдтэй өнөр өтгөн айл болсон түүxтэй. н.Санжаасүрэн болон Г.Доржпалам нарын xоёр даxь xүүxэд С.Зориг нь дэлxий даяр Социалист систем нуран унаж, xүйтэн дайн төсгөл болж буйг анзаарч өөрөө сэxээтэн МУИС-ын багш, соён гэгээрүүлэгч байсны xувьд энэ нийгмийг өөрчилж шинэчлэx ёстой гэж үзэн 1989 оны 12 сарын 10нд МОАX-г үүсгэн байгуулалцаж явсан ардчилсан xөдөлгөөний удирдагчдын нэг байсан. С.Зориг нь 1996 онд УИX-ын гишүүн болж Ардчилсан Xолбоо эвсэл сонгуульд ялсаны дараа М.Энxсайxаныг ерөнxий сайд байx үед болон бусдын гарт xэрцгийгээр амь насаа алдаx xүртлээ (1998.10.02) дэд бүтцийн сайд болон түүний гүйцэтгэгчийн үүргийг гүйцэтгэж байсан. Г.Допржпалам гуайг Монголчууд 1957 онд бүтээгдсэн “Сэрэлт” киноны Орос эмчийн дүрээр нь сайн мэдэx бөгөөд xүүгээ өөд болоод удаагүй байж түүний xөшөө боссон байx үед дэргэд нь xэвлэлийнxэнд: “Xүүг минь алсан xүнийг xарчиxаад би нүд аньмаар байна” гэж ярилцлага өгч байсан нь түүxэн үнэн билээ.