Монголын эдийн засгийн чуулганы хойд бүсийн зөвлөгөөн болж байна. Энэ үеэр Булган аймгийн засаг дарга Б.Ариун-Эрдэнэ аялал жуулчлал хүнс үйлдвэрлэлийн чиглэлийг бодлогоор дэмжиж, дангаараа бус хамтдаа хөгжих нь илүү үр дүнтэйг хэлж байлаа.
Тэрээр “Бүсчилсэн хөгжлийг зөв гэж харж байна. Аймаг дангаар хөгжих, хамтдаа хөгжих нь асар зөрүүтэй ойлголт. Тиймээс хамтдаа хөгжихөд нэгдэж, бүсчилсэн хөгжлийн тулгуурыг харж байна. Тиймээс Булган, Хөвсгөл, Орхон аймгууд дэд бүтэц, газарзүйн байдлын хувьд хамтдаа хөгжвөл эдийн засгийн үр өгөөжтэй, бүс орон нутагтаа ажиллаж, амьдарч байгаа иргэддээ асар их нөлөө үзүүлнэ гэж ойлгох ёстой.
Булган аймгийн том төсөл бол Эгийн голын УЦС. 312 кВт-ийн хүчин чадалтай энэ төсөл амжилттай болж, хөрөнгө оруулалтаа татаж, зөвшилцөлд хүрч, бүтээн байгуулалт нь бий болбол бүс нутагтаа асар үр өгөөжтэй.
Мөн Эрдэнэт үйлдвэр байна. Үүнийгээ дагасан асар их худалдан авалтыг гадаадаас импортоор авдаг. Гадаадаас авч байгаа худалдан авалтыг Булган, Хөвсгөл аймгийнхаа иргэдийг ажилтай, орлоготой болгох талд жижиг дунд үйлдвэрлэлүүдийг холбож, түүхий эдэд түшиглэсэн үйлдвэр технолгийн паркт байгуулж, Булган, Орхон, Хөвсгөл аймгийн иргэд ажилтай байх нөхцөлийг бүрдүүлж, бодлого боловсруулаасай гэж харж байна. Гадаадын хөрөнгө оруулалт гэхээс илүү дотоодын нөөц, боломждоо тулгуурлаж, ажлын байр нэмэгдүүлэх гарц гаргалгаа, боломжуудыг гаргаж, хамтдаа ярих ёстой. Дангаараа Орхон аймаг ярих нэг өөр. Булган, Хөвсгөл аймаг ярих өөр. Бид гурван аймаг нийлээд, хамтдаа ярьвал энэ нь Монгол улсын хөгжлийн бодлогын түлхүүр болно.
Булган аймгийн эдийн засгийн үндсэн салбар хөдөө аж ахуй, мал аж ахуй. Үүнийгээ түшиглэсэн хөнгөн үйлдвэрүүд босгох хэрэгтэй байна. Мөн Булган аймгаас маань олон эрдэмтэн багш нар төрөн гарсан байдаг. Үүнд түшиглэн хүний нөөцийн бааз бэлтгэдэг болмоор байна.
Хөвсгөл аймаг аялал жуулчлал хөгжүүлж байгаа бол Булган аймаг хүнсний үйлдвэрлэлийн аймаг болъё. Хүнс үйлдвэрлэдэг, Орхон аймаг руу нийлүүлдэг гэх мэтээр бодлогын түвшинд аваад явах олон боломж байна.
Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд аялал жуулчлалыг тэргүүлэх чиглэлээ болгон хөгжүүлж байна. Энэ хугацаанд хөрөнгө оруулалтын чуулган зохион байгуулж, гадаад, дотоодын хөрөнгө оруулалтуудыг татаж, 10 сая долларын хөрөнгө оруулалтыг Булган аймагтаа авч чадсан. Энэ бол бодит үр дүн, ажлын үр өгөөж. Гол нь сумын удирдлагууд, төрийн албан хаагчид бүгд нэгдсэн нэг ойлголттой болж чадсаны үндсэнд бизнесээ хийх, хувийн хэвшлүүдэд тулгамдаж буй асуудлуудыг маш богино хугацаанд шийдвэрлэж өгсний үндсэнд өнөөдөр олон улсын стандартад нийцсэн баазууд нээлтээ хийлээ. Ингэснээ Булган аймгийг зорин ирэх жуулчид асар их болж байна.
Бид нэгдсэн нэг ойлголттой байх нь маш чухал. Засаг дарга нь нэг бодолтой, иргэдийн хурлын дарга нь нэг өөр бодолтой, сумын удирдлагууд өөр бодолтой байвал энэ ажлууд явахгүй. Хөгжилд гацаа болж байсныг ойлгож, хамтдаа хэлэлцэж, богино хугацаанд үр дүнтэй, зоригтой шийдвэр гаргаж, стратегитай уялдуулж, Монгол улсын Засгийн газрын бодлоготой уялдуулж ажилласнаараа амжилтад хүрч байна гэж харж байна” гэв.
Бичлэгийг дээрээс үзнэ үү.