Монгол улсад гидрогеологи, инженер-геологи, геоэкологи усны салбар дахь мэргэжилтнийг ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуульд бэлтгэж эхэлсний 50 жилийн ой тохиож байна. Монгол Улсын хэмжээнд 400 гаруй газрын доорх усны ордыг нээн илрүүлж үйлдвэр аж ахуй, уул уурхай, хөдөө аж ахуйн усны хэрэглээний 70 гаруй хувийг хангаж байна.
Тухайлбал гүний усны үүсэл,хэлбэр, тархалт, горим, байгаль орчин,нөхөн сэргээлт, усны зөв менежмент зэрэг нь бүхий л салбарын бүтээн байгуулалтад чухал тохирсон үр нөлөөг үзүүлж тогтвортой байдал бодит шаардлагаас урган гардаг тохиолдол зэрэгт чухал ач холбогдол үзүүлдэг томоохон шинжлэх ухааны салбар юм.
Дээрх сэдвээр Өрөг.мн сайт Монгол улсад усны салбар дахь мэргэжилтнийг ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуульд бэлтгэж эхлээд 50 гаруй жилийн ой болж байгаатай холбогдуулан дээрх салбарын эрдэмтэн,мэргэжилтнүүдээс сурвалжилга авлаа.
Гидрогеологийн эдийн засагт үзүүлэх эерэг ач холбогдол нь юу вэ ?
Н.Батсүх /Монгол улсын гавьяат багш, доктор, профессор/ “Монгол орны хүн амын эрүүл ахуйн байдал, нийгэм, эдийн засгийн хөгжил бол газрын хэвлийн усны хэрэглээнээс хамаардаг юм. Манай улс гадаргын ус ховор ерөнхийдөө усны нөөц ховортой орон гол мөрөн, нуурууд бол зөвхөн хангайн нутгаар байдаг. Манай говийн бүсэд гол мөрөн, нуурууд байхгүй тийм учраас говийн бүсэд амьдарч тэнд өрнөж байгаа бүтээн байгуулалтын ажил бүгд газрын хэвлийн усаар өөрөөр газар доорх усаар асуудлаа шийдэж байх байгалийн нөхцөлтэй. Тийм учраас газрын хэвлэлийн ус болбол өнөөдөр манай орны нийгэм, эдийн засгийн 80 гаруй хувийг энэ усаар л хангаж байна. Ер нь нүүдэлчин монголчууд дээр үеэс л газрын хэвлий худаг малтаж малаа услах өөрсдийгөө усаар хангах замаар амьдарч байсан. Нүүдэлчин ард түмэн бол зүгээр нэг голын эрэг юм уу нуурын эрэг сахиад амьдрахад ямар амьдрах ямар ч бололцоо байхгүй. Хаана малын бэлчээр байна тэр дээр нүүж байх ёстой тэгээд тэр бэлчээртэй газартаа усаа гаргаад тэгээд л өөрсдийн усныхаа хэрэглээг хангадаг байсан өнөөдөр ч тийм л байгаа” гэв.
Тус салбарын мэргэжилтнүүдийн Монгол Улсын хөгжил, эдийн засагт үзүүлсэн хувь нэмрийг тоолж баршгүй бөгөөд нийт салбарын мэргэжилтэн та бүхэнд гидрогеологи, иженер-геологи, геоэкологи МЭРГЭЖИЛТЭН бэлдэж хэлсний 50 жилийн ойн баярыг хүргэе.