Энэ зуныг байлдан дагуулсан кинонууд бол яах аргагүй “Барби” ба “Оппенхаймер”. Тэгвэл тус хоёр киног нийлүүлсэн “Барбенхаймер” гэх кино хийх гэж байгаа талаарх мэдээлэл гарлаа.
Шинэ кино нь дарк хюмор төрлийн буюу Барбигийн хөгжилтэй, гэгээлэг хэсгийг Оппенхаймерын түгшүүртэй хослуулснаар сонирхолтой байх болно гэж тус киноны продюсер Чарлс Бэнд хэлжээ. Кино зураг авалт дараа жилээс эхлэх товтой байна. Киноны тухайд, Доллтопиа гэх зохиомол ертөнцөд үйл явдал нь өрнөнө. Доктор Бэмби Ж.Барбенхаймер гэх эрдэмтэн барби хүн төрөлхтөн өөртэй нь зүй бусаар харьцаж, тоглосон тул тэднийг устгах атомын бөмбөг хийж байгаа талаар кинонд гарах аж. Киноны продюсер шинэ киногоо Барби болон Оппенхаймер шиг ашиг орлоготой байна гэж найдахгүй байгаа ч хүмүүст хөнгөн баяр баясал киногоороо дамжуулан өгөхийг хүсэж байгаа гэдгээ илэрхийлсэн байна.