Өрөг.мн сайт амралтын наймдугаар сарыг англи хэл сурах сар болгон Inspired by Zaya сургалтын төвийг үүсгэн байгуулагч, англи хэлний багш Э.Ариунзаяатай хамтран цуврал зөвлөгөө рийлүүдийг хүргэсээр байгаа. Тэгвэл энэ удаа андуурагдаж дуудагддаг “C”, “G” үсгийн ялгааг тайлбалана.
Энэ талаар Э.Ариунзаяа багш дараах мэдээллийг өглөө.
- Тэгэхээр зөв дуудаж чадах юм бол зөв уншина гэсэн үг. Зөв уншиж байгаа хүн зөв ярина. Тэгэхээр дуудлагаас бүх юм эхлэлтэй байх нь. Дуудлага сайжруулах хамгийн эхний алхам бол мэдээж англи хэлний 26 үсэг. Эдгээр үсэг бол манай монгол хэлний үсгүүдтэй ерөнхийдөө дуудлагын хувьд төстэй. Гэхдээ заавал анхаарах ёстой хэдэн үсгүүд байгаа.
- Жишээ нь англи хэлний L үсгийг монгол хэлний Л үсэг шиг дуудаж болохгүй. Хэлний үзүүрээр зөөлөн дуудна. Манай монгол хэлний Л үсэг бол ерөнхийдөө жаахан зэрлэг шүү дээ. “Лаврын навч”, “Лавлах” гээд их тод хэлдэг. Англи хэлний Л үсгийг “Эйль” гээд зөөлхөн хэлдэг.
- Үүнээс гадна анхаарал татсан хэд хэдэн үсэг бий. Эдгээрийг дурдвал C, F, G, L, N, P, мөн V,W хоёр байна.
Яагаад эд нарыг анхаарах ёстой болчихов оо?
G-ийн араас E, I, Y гэсэн үсэг орсон байвал гийгүүлэгчийн дуудлагад нөлөөлдөггүй. Энэ гурав орсон байвал G-г G-ээр нь л уншина.
Харин A,O,U эгшигүүд гийгүүлэгчийн дуудлагыг өөрчлөөд байдаг юм.
Одоо харцгаая “Женетик” (Genetic), яг G-ээрээ байгаа биз. “Жираф” Giraffe, “Жипси” Gypsy. Gypsy гэж юу гэсэн үг гэхээр, Циган хүмүүсийг хэлдэг шүү.
Дараагийнх нь A,O,U орлоо. “Гэйм”(Game), “Гөүт” (goat), “Гот” (Got). Г үсэг болчихсон явж байгаа биз. Гэхдээ энд нэгхэн дүрэм зөрчсөн үг байгаа. “Гёорл” (Girl) гэчихсэн байгаа биз? Үнийг “жёорл” гэж уншвал тэгээд л онигоо болно шүү.