Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй
Өчигдөр Улаанбаатар хотод тарваган тахал өвчний нэг сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн. Тухайн иргэн тарваганы түүхий мах идсэн гэдгээ эмнэлгийнхэнд ярьж, улмаар тусгаарлан шинжилгээ авсан юм. Тэгвэл ПСР шинжилгээгээр тарваган тахал биш болох нь тогтоогдсон байна. Энэ талаар Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс мэдээллээ.
Нийслэлд өмнө нь тарваган тахлын нэг тохиолдол бүртгэгдээд байгаа тул иргэдийг халдвар хамгааллын дэглэм баримталж, өвчлөлөөс сэргийлэхийг анхааруулж байна.