Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй
Бид Inspired by Zaya сургалтын төвийг үүсгэн байгуулагч, англи хэлний багш Э.Ариунзаяатай англи хэлийг хэрхэн үр дүнтэй сурах вэ, англи хэл сурахад ямар асуудлууд тулгамддаг талаар ярилцлаа.
Үзэгч та бүхэнд дуулгахад Өрөг.мн сайт амралтын наймдугаар сарыг англи хэл сурах сар болгон, товчхон, оновчтой, үзэгч та бүхэнд мэдлэг, мэдээлэл олгох англи хэлний зөвлөгөө рийлүүдийг цувралаар хүргэх болно. Цувралаар хүргэх рийлүүдийг та бүхэн алгасахгүй үзэж, тэмдэглэж аваарай.
АНГЛИ ХЭЛ СУРАХАД ТУЛГАМДДАГ НИЙТЛЭГ ГУРВАН АСУУДАЛ
- Яг амьдрал дээр тулгардаг асуудлуудыг даван туулах жирийн практик зөвлөгөөг цуврал рийлүүдээрээ өгөхийг хүсэж байна. Нэг их онол яриад байхаас илүү жирийн, бодит зөвлөгөө хүргэе гэдэг Өрөг.мн сайтын санаачилга надад их таалагдсан. Асуудал бүрийг ёстой нарийвчлаад ширхэг, ширхгээр нь зөвлөе гэж бодож байна. Орчин үед англи хэлгүй бол “онигоо” болох гээд байдаг болчихсон шүү дээ.
- Англи хэлийг олон удаа эхлүүлж сурсан ч, үр дүнд хүрээгүйн улмаас цөхөрсөн. Сурах эвээ, дадлаа олохгүй байгаа хүмүүс сэтгэлээр унаж ирэх нь түгээмэл асуудал болж байна. “Англи хэл сурах юм сан” гэж ярьж байгаа бидний үеийнхэн ч байна, дээш, доош үеийнхэн ч байна. Бидэнд тулгамдаж байгаа хамгийн эхний асуудлыг шууд хэлэхэд, ярьж чадахгүй байна. “Багш аа уншаад ойлгоод байдаг юм. Хадмалтай кино үзээд ойлгоод байдаг юм. Гадаад хүний яриаг сонсохоор ойлгоод байдаг юм. Буцаад ярих гэхээр л болдоггүй дээ” гэсэн хүмүүс их.
- Хоёрдугаарт яг хаанаас эхлэхээ мэдэхгүй болчхоод байгаа. Тэр бол зүрх нь үхсэнтэй холбоотой. “Багш аа би бараг 10 удаа ABC гэж эхэлсэн шүү. 10 удаа Present simple гээд эхэлсэн шүү. 10 удаа to be гээд орж байсан. Англи хэлний багш нар их солигддог байсан. Орж ирсэн багш болгон to be-гээс эхлээд, багш аа би бүр больсон шүү. Ээ бурхан минь. Дахиж эхэлнэ гэхээр аймар санагдаж байна” гэдэг. Ингээд халширсан асуудлууд байна.
- Бас нэг буруу ойлголт нь яг орчинд нь очиж байж сурна гээд итгэчихсэн хүмүүс байдаг. Заавал Америк, Лос Анжелесд очиж байж сурах гээд л. Өөрийгөө дайчилж байвал, цагаа зарцуулаад зорих юм бол эх орондоо сурах боломж их байгаа. Англи хэлэнд нэг гоё үг байгаа. It is never too late to learn буюу сурахад хэзээ ч оройтохгүй.
АНГЛИ ХЭЛ СУРАХЫН ТУЛД EVERYDAY ГЭХ ЗАРЧМЫГ БАРИМТЛАХ НЬ ЗҮЙ
- Яг бүх зүйлийн бэлтгэл нь сэтгэл зүй болчхоод байгаа юм. Англи хэл сурах гэж байгаа хүмүүсийн сэтгэл зүйг олимпын тамирчид шиг байх ёстой гээд байгаа юм. Яагаад гэхээр олимпын тамирчны хэтийн зорилго бол дөрвөн жилийн дараах медаль байдаг. Үүний тулд EVERYDAY гэдэг зарчим байдаг. Өдөр бүр бэлтгэлээ хийдэг. Медалиа авсныхаа маргааш ч гэсэн бэлтгэлээ хийж байгаа шүү дээ. “За болчихлоо, зорилго биелсэн” гээд унтаад өгдөггүй л байх. Тийм болохоор сэтгэл зүйгээ бэлдээд, одоо л тэмдэглэж аваад, амьдралдаа хэрэглэж, англи хэлээ ахиулж, карьертаа ахиц гаргах нь чухал.