Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх АТГ-д 2022 оны хөрөнгө, орлогын мэдүүлгээ дараах байдлаар гаргажээ.
Өөрийн нийт орлого – 103 сая 614 мянга
Гэр бүлийн гишүүдийн орлого – Мэдүүлээгүй
Нийтийн орон сууц – 1
Зуслангийн байшин – 1
Машин: 284 сая төгрөгөөр үнэлэгдэх машинтай. Үүнд: суудлын жижиг машин,Mercedes Benz, ML320- 1,Мотоцикл,Harley Davidson, Harley Davidson- 1,Жийп болон туулах чадвар өндөр,Lexus, 570- 1
Мал: Мал байхгүй
Үнэт эдлэл: 100 сая төгрөгийн үнэт эдлэлтэй
Хадгаламж: 900 сая 999 мянган төгрөгийн хадгаламжтай
Хувьцаа: Эрдэнэс Тавантолгой ХК, Аялал жуулчлалын Илт Хан ХХК, 1072 ширхэг хувьцаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг харахад:
2022 онд хадгаламжийнх нь хэмжээ буурчээ. Тэрээр 2018-2021 онуудад тус бүр 1,6 тэрум төгрөгийн хадгаламжтай гэж мэдүүлж байсан юм. Мөн түүний жилийн нийт орлого 2021 онд 169 сая төгрөг байсан бол 2022 онд 103 сая болж буурчээ.