Хуванцрын бохирдол нь Хойд туйл, далай тэнгис, амьсгалж буй агаар зэргээр дэлхийн өнцөг булан бүрт нөлөөлж буй гамшиг юм. Хуванцрын бохирдол нь дэлхийн экосистемийг ч өөрчлөх эрсдэл дагуулж буй. Эрдэмтэд саяхан Бразилийн алслагдсан арлаас хуванцараас бүтсэн том овоог олсон бөгөөд хуванцрын бохирдол далай тэнгис дэх амьтдын амьдрах орчинг сүйтгэж байна.
Сүүлийн хэдэн арван жилд нэг удаагийн хуванцрын үйлдвэрлэл огцом өсөж, үүний зэрэгцээ хог хаягдлын менежментийн систем хурдацтай хөгжиж чадахгүй байна. Тухайлбал, дэлхий дээр 2021 онд 139 сая тонн нэг удаагийн хуванцар хог хаягдал үүссэн гэх тооцоо бий.
Хэрэв ямар нэгэн арга хэмжээ авахгүй бол 2060 он гэхэд дэлхийн хуванцрын үйлдвэрлэл гурав дахин өснө гэдгийг шинжээчид анхааруулж байна. Гэхдээ НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн шинэ тайланд дурдсанаар улс орнууд хорь хүрэхгүй жилийн дотор хуванцар бохирдлыг 80%-иар бууруулж чадах боломжтой байна. НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн тайлан нь хуванцар бохирдлын түвшинг эрс бууруулахын тулд засгийн газрууд болон бизнесүүдэд хэд хэдэн арга замыг санал болгосон. Үүнд дахин ашиглах, дахин боловсруулах гэсэн үндсэн стратегиуд багтаж байна.
Эх сурвалж: CNN