Манай улсын уул уурхайн бүтээгдэхүүний 95 хувийг уул уурхайн бүтээгдэхүүн бүрдүүлдэг. Тиймээс ч улсын төсвийн орлогоо тасалдуулахгүйн тулд экспортоо тэлэх зайлшгүй шаардлага бий болж байна. Монгол улсын Засгийн газар боомтын сэргэлтийн бодлогын хүрээнд хилийн боомтуудыг үе шаттайгаар өргөтгөн шинэчилж байна. Өнгөрсөн амралтын өдрүүдээр Монгол улсын экспортын хамгийн том боомт Гашуунсухайт боомтыг өргөтгөн шинэчлэх ажил эхэллээ. Өмнөговь аймгийн Ханбогд сум, Гашуунсухайт хилийн боомтоор манай улсын уул уурхайн гол бүтээгдэхүүн болох нүүрсний 51 хувь, Оюутолгойн зэсийн баяжмалын 55 хувь нь БНХАУ руу экспортод гардаг юм. Цаашид экспортыг нэмэгдүүлэхийн тулд боомтыг цогцоор нь шинэчилж, орох гарах урсгалыг нэмэх, барилга байгууламж барих зэргээр цогц бүтээн байгуулалт өрнүүлж байна.
Х.БУЛГАНТУЯА: НҮҮРСНИЙ ЭКСПОРТ 100 САЯ ТОНН ДАВАХ БОЛОМЖ БҮРДЭНЭ
Монгол улсын сайд, Боомтын сэргэлтийн үндэсний хорооны дарга Х.Булгантуяа “Манай улс өнөөдөр жилд 40 сая тонн нүүрс экспортлох зорилт тавьж байна. Ингээд төсвийнхөө хөрөнгө оруулалтыг үүнтэй уялдуулаад төлөвлөж байна. Манай компаниуд 100 жилд 100 гаруй сая тонн нүүрс олборлоход ямар ч саад байхгүй. Харин хил гааль нь үүнийг нэвтрүүлэх, экспортлох чадалтай байх ёстой. Дэлхийн зах зээлд манай гол түүхий эд зэс, нүүрсний үнэ 2023 онд сайн байх төлөвтэй байгаа. Гашуунсухайт боомт экспортын гол боомт учраас хамгийн түрүүнд сайжруулах жагсаалтад орсон юм. Бүтээн байгуулалтын ажил “Ковид”-оос болоод хойшилсон байсан. Өнөөдөр эхэлж байгаа барилга угсралт, шинэчлэлтийн энэ жилдээ дуусах бүрэн боломжтой” гэлээ.
Мөн бүтээн байгуулалтын ажлыг хариуцлагч “Хөгжлийн хөтөч” төслийнхөнэ тайлбарлахдаа “Бүтээн байгуулалтын ажлын хүрээнд Гашуунсухайт боомтын цогцолбор нь хоёр дахин томорно. Нэвтрүүлэх хүчин чадал, ачаа тээвэр гурав дахин нэмэгдэнэ. Зорчигч, энгийн ачаа тээврийн хувьд орох гурав, гарах гурван урсгалтай, нийт зургаан урсгалтай зам тавигдана. Нүүрс, зэсний экспортын гарах 10 эгнээ, орох 6 эгнээтэй авто зам талбайг өргөтгөж шинэчилж тавих юм.
Видео сурвалжилгыг дээрээс үзнэ үү.