Эрүүл мэндийн яамнаас санаачлан “Энэ жилдээ эрүүл жиндээ” аяныг үндэсний хэмжээнд эхлүүлж байгааг өнөөдөр зарлалаа. Монголчуудын дунд жингийн илүүдэл, таргалалт их байгаа учраас аянаар дамжуулан эрүүл амьдралын хэв маягийг уриалах юм байна. "Энэ жилдээ эрүүл жиндээ" аяны хүрээнд "Зөв зохистой хооллолт яагаад чухал вэ", "Өглөөний цайнаас эрүүл мэнд эхэлнэ", "Биеийн жингийн индекс тооцох аргууд", "Илчлэг тооцох аргууд", "Эрүүл бус хүнсний хэрэглээ, хоол хүнсний аюулгүй байдал" зэрэг чиглэлүүдээр сургалт явуулах юм байна.
Судалгаагаар манай улсын 15-69 насны нийт хүн амын 52.4 хувь нь ажлын байрандаа, 48.2 хувь нь амралт чөлөөт цагаараа эрүүл мэндэд тустай хөдөлгөөн огт хийдэггүй. Мөн хоёр хүн тутмын нэг нь илүүдэл жин, таргйлалттай гэсэн судалгаа гарсан байна. Эрүүл хооллолт 70 хувь, идэвхтэй хөдөлгөөн 30 хувь гэсэн харьцаагаар таргалалт, илүүдэл жингээс салж болно гэж мэргэжилтнүүд хэлж байна.
Бичлэгийг дээрээс үзнэ үү.