Өсвөр насныхны үе тэнгийн дээрэлхэлт, хүүхдийн сэтгэл зүйн онцлогийн талаар болон стресс, бухимдал ихтэй нийгмийн сэтгэл зүйн талаар сэтгэл зүйч Б.Алтанзултай ярилцлаа.
ӨСВӨР НАСНЫХАН ӨӨРИЙГӨӨ ХҮЧТЭЙ ХАРАГДУУЛАХ ГЭСЭН ХҮСЭЛДЭЭ ХӨТЛӨГДДӨГ
-Үе тэнгийн дээрэлхэлт өсвөр насанд илүүтэй байдгийн шалтгаан нь юу вэ?
Өсвөр насны хөвгүүд өөрсдийгөө эр зоригтойгоор мэдрэх мэдрэмж нь нэмэгддэг. Энэ үед өөрийг сайхан, “мундаг” гэх мэтээр харуулахыг хичээдэг.Тамхи татаж, бусдыг дээрэлхэж байгаа ньхөвгүүдийн дунд нэр хүндийн асуудал шиг санагдах нь бий. Тийм хандлага ч байдаг.
Өөрөөр хэлбэл, өөрийгөө хүчтэй, гоё харагдуулахын тулд нэг нэгнийгээ дээрэлхдэг. Үе тэнгийн дарамт шахалт, гадуурхалтын талаар өнгөрсөн оны есдүгээр сард нийгмийн ажилтнууд судалгаа хийсэн. Энэ судалгаагаар өмнө нь дээрэлхүүлдэг байсан хөвгүүд том болох үедээ өөрөөсөө дор, бие жижигтэй хүүхдүүдийг дээрэлхэж эхэлдэг гэсэн судалгаа гарсан. Өмнө нь байснаасаа илүү ихээр дээрэлхдэг. Үүнд өсвөр насны хүүхдэд маш олон даавар ялгардагтай холбоотой. Биологийн хувьд тухайн хүүхдийн гармон нь маш өндөр байдаг. Сэтгэл хөдлөл ихтэй байгаа энэ үедээ хүүхдүүд аливаад донтох магадлал нэмэгддэг.
-Хэвлэл мэдээллээр, нийгмийн сүлжээгээр бусдыг шүүмжлэх, эмзэг асуудлыг нь хөндөх нь хохирогчийн сэтгэл зүйд хэрхэн нөлөөлдөг вэ?
Монгол хүмүүс тэр чигээрээ интровертбуюу дотогшоо чиглэлийн хүмүүс байх нь элбэг. Тэгэхээр цахим орчинд бусдын жишээн дээр өөрсдийн сэтгэл зүйн хэрэгцээгээ хангах талтай. Хүүхдийн тоглоомын талбай дээр бие зассан охиныг, эсвэл бусад хүнийг нийгмийн сүлжээгээр шүүлээ гээд энэ асуудал шийдэгдэхгүй. Орчин үед хүмүүс залхуу,интернэтээрбичлэг хараад хэн нэгнийг доромжлох, шүүх нь амархан болсон. Энэ нь хохирогчийн сэтгэл зүйд хүндээр нөлөөлдөг. Нөхцөл байдлыг улам хүндрүүлж хүлээж авдаг гэсэн үг.
-Бидний өссөн орчин, нийгэм энэ бүх сөрөг хандлагатай хамгийн их холбоотой байх?
Хүний сөрөг зан чанар, үйл нийгмийн тогтворгүй байдлаас бий болдог. Хоёрдугаарт, амьжиргаанынөхцөл байдал. Хүнд таван төрлийн хэрэгцээ байдаг. Эхнийх ньфизиологийнхэрэгцээ. Унтах, идэх, өмсөх хувцастай байх, амар амгалан байх зэрэг суурь хэрэгцээ ордог. Мөн аюулгүй байх хэрэгцээ. Гэтэл энэ хэрэгцээг Монголын нийгэм хангаж чадахгүй байна. Өмнө нь хэрэглээгээ болгоод цаана нь хэдэн төгрөг хадгалдаг байсан бол одоо хоногийн хоолонд сарын цалин нь хүрэхгүй байна гэх иргэд олширсон.Үүнээс болоод гэр бүлдээ зориулах цаг хугацаа, халуун дулаан уур амьсгал огт байхгүй болчихсон. Үүнийг хамгийн ихээр мэдэрч байгаа ньодоогийнөсвөр насны хөвгүүд. Эрэгтэй хүүхдэд 10-аасдээш насанд секц дугуйлан маш их хэрэгтэй байдаг. Спорт нь хүмүүжүүлэхийн хажуугаар сэтгэл зүйг тогтвортой байлгадаг. Хүн болгоны дотор адын хүсэл оршин байдаг. Тэр “адын” хүслийг спортоор эрч хүч, энерги зарцуулж зохицуулдаг.
ӨСВӨР НАСНЫ ХҮҮХЭД АСУУДЛЫГ НЭГ Л ӨНЦГӨӨС ХАРДАГ
-Сэтгэл зүйн төв дээрдээрэлхэлтэйхолбоотой асуудлаар хүүхдүүд ханддаг уу? Хэрхэн шийдвэрлэдэг вэ?
Сэтгэл зүйн зөвлөгөө авахаар ирж байгаа 16-18 насны хөвгүүд “Би өөрөө дээрэлхүүлдэг байсан. Бусдад шоглуулдаг. Насанд хүрэгчдэд, багшдаа хэлснээр асуудлыг шийдвэрлүүлж, даван туулсан гэж хэлдэг. Хүүхэд тухайн гадуурхалтдээрэлхэлтийг хэлэх хүртлээ сэтгэл зүйн хувьд маш хүнд нөхцөл байдалд ордог. Өсвөр насны хүүхдүүд асуудлыг ердөө ганцхан өнцгөөс хардаг. Тэр ганцхан өнцөг нь зөв гэж бодвол зөв. Буруу гэж бодвол буруу. Мэдээж эхний ээлжид сэтгэл зүйн зөвлөгөө үйлчилгээ авна. Үүнд эцэг эх, хүрээлэн буй орчны нөлөө их.
-Сүүлийн үед цахим орчинд тархсан бичлэгээс харахад, тухайн хүүхэд “мешок” цохиж байгаа юм шиг нүүр нүдгүй балбасан. Тухайн хүүхэд ч мөн сэтгэл зүйн хувьд ямар нэгэн асуудалтай байна гэсэн үг үү?
Бичлэг дээрээс харахад, хажууд нь байгаа хүүхдүүд бүгдээрээ хараад тамхи татаад зогсоод байгаа биз. Энэ нь хамгийн мундаг, сайн байна гэж харагдуулж байгаа юм. Эмэгтэй хүүхэд мөн байсан. Эрэгтэй хүн эмэгтэй хүнээсбайгалиасааараатанлагшинж чанараараа илүү байдаг. Зодож байгаа хүүхдийн гар өвдсөн ч гэсэн даавар нь нэмэгдээд ирэхээрцохисоорбайгаа юм. Энэ нь юу вэ гэхээр байгалийн хуулиарэрэгтэйлэгшинжээрээ эмэгтэйд таалагдах хүсэл мөн бий.
Тухайн хүүхэд рүү “Чи хэн юм бэ” гэх зэргээр дайрч буй нь “Би бол чиний хүрч чадахааргүй тийм хүн шүү” гэсэн өөрийгөө өндөрт өргөсөн “би” үзэл. Энэ үзэл өндөр суугдчихсан хүүхэд амьдралын туршид өөрөөсөө бусад бүх хүнийг зовоосоор л байдаг. Би л хамгийн мундаг гэсэн бодол суучихдаг. Ертөнцийн төв бол би гээд бодчихдог энэ үзэл бодол хамгийн аюултай.
СЭТГЭЛИЙГ ЭМЧИЛДЭГ НУУЦ ЖОР НЬ ӨӨРӨӨ ӨӨРТЭЙГӨӨ ЯРИЛЦАХ
-Өсвөр насны хөвгүүдтэй эцэг эхчүүд юун дээр анхаарах шаардлагатай вэ?
Эмэгтэй хүн хайрыг илүү анхаарч мэддэг байтал эрэгтэй хүн хүндлэлийг илүү ихээр ойлгодог. Хүндлэлийг ойлгох тэр нөхцөл боломжийг нь бид бүрдүүлж өгөхгүйгээр аав нь орж ирээд, хүүгээ үл тоогоод ,хэрэггүй мэт байснаа хэрэг тариад ирэхээр нь цохих юм бол энд ямар ч хүндлэл байхгүй байна гэдгийг илэрхийлж байгаа юм. Тэгэхээр хамгийн гол нь, хүн бүр өөрөө өөртэйгөө ажилладаг байгаарай. Ганцаараа алхаад ярилцаад өөрийгөө болохгүй байна даа гэж бодсон үедээ өөрийнхөө тайвширдаг зүйлийг хийх хэрэгтэй. Сэтгэлийг эмчилдэг нууц жор нь ганцаараа байж, өөрийгөө сонсож ярилцах. Түүнээс биш ямар нэгэн бодисын шинж чанартай тайвшруулах арга нь тухайн үеийн зүрхний цохилтыг лтайвшруулдаг. Тиймээс эцэг эхчүүд хүүхдээ анзаарах, зөвөөр ярилцах, хайрэнэрлээрдутаахгүй байх нь чухал. Шаардлагатай тохиолдолд янз бүрийн сэтгэл хөдлөл, занараншныөөрчлөлт гарсан бол сэтгэл зүйчид хандаад үзэхийг зөвлөж байна.
-Ярилцсанд баярлалаа