Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй
Баян-Өлгийн аймгийн Засаг дарга Д.Бауыржан ажлаа өгөх хүсэлтээ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд уламжилжээ.
Тодруулбал, эрүүл мэндийн шалтгаанаар гадаадад эмчлүүлэх шаардлага үүссэн тул ийм хүсэлт гаргасан байна. Өнөөдөр аймгийн ИТХ-аа хуралдуулж, өнгөрсөн гурван жил гаруй хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлынхаа тайланг тавихаар төлөвлөсөн аж.
Тэрбээр 2020 оны аравдугаар сарын 29-ний өдөр Ардчилсан намаас нэр дэвшигч Ш.Жандостой өрсөлдөж, аймгийн ИТХ-ын төлөөлөгчдийн 100 хувийн саналаар Баян-Өлгий аймгийн Засаг дарга болж байсан билээ.