Голомт банк 2024 оны “Онцлох ТоС Банк”-аар шалгарлаа
Өчигдөр буюу аравдугаар сарын 27-ны өдөр “Гала” хамтлагийн дуучин Ану буюу Ч.Уранхолбоог дээрэмдэхийг завдсан хэрэг гарсан байна.
Түүнийг өчигдөр орой 23.00 цагийн орчимд Хан-Уул дүүрэг дэх гэрийнхээ автомашины зогсоолд машиндаа суух гэж байхад нь дайрч ороод буу тулгаж сүрдүүлжээ.
Сэжигтэн этгээд нь Ч.Уранхолбоогоос их хэмжээний мөнгө өгөхийг шаардан хэрэв өгөхгүй бол ална хэмээн амь насыг нь заналхийлсэн байна.
Энэ хэргийг ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүүгээс тодруулахад “Иргэн “У”-г дээрэмдэхийг завдсан гэх гомдол мэдээллийн хүрээнд цагдаагийн байгууллага шалгалтын ажиллагаа явуулж байгаа” гэв.