Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Буриадын театрын уран бүтээлчид 45 жилийн дараа элэг нэгтнүүддээ уран бүтээлийн дээжсээ өргөн барих гэж байна. “Буриад хэл аялгаараа уран зохиолын түвшинд бичиж чаддаг хүн улам цөөрөөд л байна. Тиймээс бид хэл, соёлоо хамгаалахын төлөө Буриад хэл, аялгаараа жүжгээ хүргэсээр байна хэмээн Буриадын театрын найруулагч Олег Юмов бидэнд ярилаа. ОХУ-ын Буриад улсын Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт Хоц.Намсрайевын нэрэмжит драмын театрын хамт олон энэ сарын 17-20-ны өдрүүдэд Монголын үзэгчдэд 10 орчим жүжгээ толилуулах аж. Ингээд найруулагч Олег Юмовын ярилцлагын онцлох хэсгүүдээс хүргэж байна.
- Буриад хэлээ мэдэх, буриад хэл, аялгуу дээрээ зохиол бичиж чадах хүн цөөрч байна. Бараг байхгүй болж байгаад би их эмзэглэдэг. Бид, манай театр эх хэлнийхээ дархлааг хамгаалж байна гэж бодож явдаг юм. Бид Буриад хэл соёлоосоо алсарч байгаа нэг шалтгаан нь сургуульд заавал үзнэ гэх зүйл байдаггүйтэй холбоотой. Дэлгүүрийн хаяг, зурагтын мэдээ гээд л бүх зүйл Орос хэл дээр байна шүү дээ.
- Бадмаа Чагдар хоёр гээд хүүхэлдэйн кино гарсан шүү дээ. Найруулсан санаа бодол гаргасан хүн нь Буриадын Хүүхэлдэйн театрын Ерөнхий найруулагч. Би ч өмнө нь Гэсэр туужаас санаа авч хүүхэлдэйн кино бүтээж байлаа. Тэгэхээр урлагийн салбарынхан бид хэл соёл, ёс уламжлалаа тээж үлдэхийн тулд л уран бүтээлээ туурвиад байгаа юм. Миний бодлоор Монголын Буриадууд хэл соёлоо илүү сайн авч байна даа гэж санагддаг.
- Бид 45 жилийн дараа Монголдоо зургаан жүжгээ тоглохоор авч ирлээ. Театрын баяраа үзэгчидтэйгээ хамт тэмдэглэж байна гэх үү дээ. Хамгийн эхний жүжиг маань “Үлей нутгийн охид” хэмээх жүжиг. Тэр жүжиг манай театрын классик жүжигтээ ордог. Бид жүжгшээ 20 гаруй жил тоглож байна. Тоглох тоолонд хүмүүс гоёор хүлээж авдаг. Дараагийн жүжиг маань ч бас ахуй амьдралаас урган гарсан. Нэг үе Буриад залуус бөөнөөрөө Солонгос гарч ажиллах нь хэт ихэссэн байлаа. Бид бодит явдалд түшиглээд орчин үеийн зохиолоо гарган авсан. Яагаад тэр хүмүүс Солонгос явж ажил хийх болов, ямар учиртай вэ, сэтгэлд нь юу явна гэж бодсоны үндсэн дээрээс “Солонгост харласан өдрүүд” жүжгээ бичсэн. Тэр жүжгээ гурав дахь өдрөө тоглохоор төлөвлөөд байна. Театр гэдэг хүнийг зүгээр л инээлгээд гарах зүйл биш шүү дээ. Шоу маягийн зүйл үзүүлээд өнгөрөх нь бидэнд чухал биш.
- Буриадуудын сэтгэлд ар Монголчууд маань үргэлж хадаатай явдаг. Бид яаж ч хичээгээд нэг улс болж чадахгүй шүү дээ. Тиймээс бид соёл урлаг, оюун санаагаараа байнга нэгдэж байх ёстой юм. Би сүүлийн үед нэг жүжиг бичиж байгаа. Тэр нь ӨвөрМонгол, халхмонгол, буриад, халимаг буюу Монгол туургатнуудын тухай зохиол юм. Хамаг Монголороо хэрхэн эвлэлдэн нэгдэх вэ хэмээн цуглаад ярьж байгаа тухай фантастик маягийн зохиол бичихээр төлөвлөж, ажлаа эхлээд явж байна.
- Буриадын театрын уран бүтээлчид 45 жилийн дараа Монголдоо тоглохоор ирлээ. Бидний жүугийиг үзэж, дулаан сэтгэлээр хүлээж аваач гэж Монголчуудаасаа гуйх, урих байна. Бид 17-20-ны өдрүүдэд Соёлын төв өргөөнд та бүхэнтэйгээ уулзах болно.
Бичлэгийг дээрээс үзнэ үү.